8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Даваажаргал: Аав минь тэнгэрт гарсан ч гэсэн хүү нь сайхан мэдээтэй эх орондоо ирлээ

2018-09-25 14:10:49

Би босоо түрүүлсэн, маш олон түрүүлсэн гэсэн хоёр геннесийн сертфикаттай боллоо

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал Японы эзэн хааны цомыг 41 дэх удаагаа хүртсэн түүхэн амжилт гаргасан билээ. Тэрбээр  дээд зиндаанд 1000 дахь ялалтаа байгуулсныхаа дараа эх орондоо ирсэн сэтгэгдлээ хуваалцсан юм. 

Тэрбээр "Миний хувьд энэ жил гэмтэл бэртэл ихтэй байлаа. Аав минь бурхны оронд заларч, сэтгэл санааны байдал ч сайнгүй үе таарлаа. Энэ сарын башё эхлэхийн өмнө эрүүл мэндийн байдал таагүй байв. Гэвч яг башё эхлээд хэд хоноход бие хаа, сэтгэл санаа аяндаа цэгцэрч, сайхан болоод ирсэн. Олон сайхан рекордыг эвдэж чадлаа. Өмнө нь Японы мэргэжлийн сумод 13 жил дараалан түрүүлсэн бөх байгаагүй юм билээ. 22 настайдаа аварга болж, 29 насандаа дээд зиндаанд барилдаж эхэлснээр даваа маань 1000 хүрч, 41 дэх түрүүгээ босоо давж авлаа.

Энэ их амжилтын дараа эх орондоо ирэхдээ туйлын таатай байна. Аав минь тэнгэрт гарсан ч гэсэн хүү нь сайхан мэдээтэй ирлээ. Би босоо түрүүлсэн, маш олон түрүүлсэн гэсэн хоёр геннесийн сертфикаттай боллоо. Цаашид ч энэ амжилтууддаа эвдээд явна" гэв. 

Д.Болор. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
amjilt
2018/09/27 66.181.177.190
hi
sain bn amjilt
2018/09/26 103.10.21.75
Иргэн
Мөөеөө аварга маань манай аав ээж хоёр хоёулаа Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас гаралтай хүмүүс байсан гэж Монгол туургатны 100 эрхэмд оролцохдоо ярьж байсан нь түүх болон үлдэж дээ. Тэгэхээр энэ
2018/09/26 202.70.34.70
Зочин
Баяр хүргэе монголчууд хүчтэй (
2018/09/25 64.119.25.251