8o
Улаанбаатар хот
mobile menu

Талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн, өмгөөлөгчид нь мэдээлэл хийнэ

2018-09-26 09:01:56

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

MN мэдээллийн төвд
 

  • 11:00 цагт:  ЗТХЯ-нд болсон хүн амины хэргийн хохирогч Ч.Гомбосүрэнгийн өмгөөлөгч болон ар гэрийнхэн нь хэвлэлийн бага хурал зарлалаа.
  • 11:30 цагт:  “Холун хатны үр сад” төрийн бус байгууллагаас хараагүй эмэгтэйн нийгмийн асуудлаар хэвлэлийнхэнд хандана.
  • 12:00 цагт: ХХБ-ны барилгын хууль бус ажлыг зогсоохыг шаардсан иргэд хэвлэлийн бага хурал хийнэ.


09:00-18:00 цагт: "Game Аrena"-төвийн 4 салбарт Хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулна.

09:00 цагт: НЗДТГ-ын А зааланд НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Хуралдаанаар Цэцэрлэгт хүрээлэн нэршүүлэх тухай, Гудамж нэршүүлэх тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай, Орон нутгийн өмчит хувьцаат компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр томилох тухай асуудлуудыг тус тус хэлэлцэнэ.

09:30 цагт: ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН дунд суудлын хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ.

10:00 цагт: МХЕГ-ын хоёр давхрын хурлын танхимд нийслэлийн хүн амын ундны усны чанар, аюулгүй байдлын талаар салбар дундын хэлэлцүүлэг  явагдана.

10:00 цагт: Туушин Бест Вестерн зочид буудалд Ардчилсан засаглал дахь "Төр-Иргэн"-ий хамтын ажиллагааг тойрсон асуудлуудыг өргөн хүрээнд хэлэлцэх зорилго бүхий Ардчиллын IV чуулган болно.

10:30 цагт: Нийслэлийн Хангарьд ордны Хэвлэл мэдээллийн төвд: Ажил идэвхтэй хайж байгаа ажлын туршлагагүй залуучууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Хөдөлмөрч залуучууд” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болох тухай хэвлэлийн бага хурал болно.

11:00 цагт: Blue Sky зочид буудалд Азийн хөгжлийн банк эдийн засгийн шинэчилсэн төлөвөө танилцуулна.

11:00 цагт: Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд: Сүүлийн үед нийгмийн мэдээллийн сүлжээгээр түгээж байгаа “Дорнод аймаг хятад хүмүүсээр дүүрсэн”, “Засаг дарга нь хятад нэрийн хуудастай, хятадуудтай цус сэлбэх бодлого явуулдаг” гэх зэрэг постуудын талаар Дорнод аймгийн Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр баримттай тайлбар мэдээлэл өгнө.

12:00 цагт: IBIS HOTEL-д  “Ялагчдын цуваа” ОУ-ын Моно жүжгийн фестивалийн талаарх хэвлэлийн бага хурал болно. /Мишээл экспо руу эргэх талд байрлах

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл