УИХ-ын ээлжит бус чуулганыг нээхэд ирц хоёрхон гишүүнээр дутжээ. Одоогоор чуулганы танхимд 37 гишүүн ирж, ирцээ бүртгүүлээд байна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг 35 гишүүнтэйгээс 34 нь, УИХ дахь МАН-ын бүлэг 26 гишүүнтэй ч нэг ч гишүүн ирээгүй. УИХ дахь МАХН-МҮАН-ын ”Шударга ёс” эвслийн бүлэг 10 гишүүнтэй ч хоёр нь, ИЗНН-аас нэг гишүүн ирсэн байгаа бол бие даагчдаас хэн нь ч ирээгүй байна. Ирц 50 хувьд хүрэхэд 76 гишүүнээс 39 нь ирсэн байх ёстой юм. Тиймээс өнөөдөр өглөө 09.00 цагаас эхлэх ёстой байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйн улмаас хойшлуулжээ. УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийг өдөр 14 цагаас хийхээр хойшлууллаа.
Чуулганы нээлтийг 14.00 цагаас болгож хойшллууллаа
2016-02-18 11:32:00