8o
Улаанбаатар хот
mobile menu

“Эврика-2018” Үндэсний бөх сонирхогчид эрдэмтэн багш судлаачид оролцох боломжтой боллоо

2018-09-26 13:33:15

Монголын залуучуудын холбооноос 1992 оноос  зохион байгуулж ирсэн Эврика  эрдэм шинжилгээний их хурлыг Монгол Улсын Их хурлын даргын ивээл дор, Боловсрол,Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамтай хамтран зохион байгуулж буй билээ.  Тус эрдэм шинжилгээний хурал нь өмнөх жилүүдээсээ өргөн цар хүрээг хамарч  9 салбарын хүрээнд 81 сэдэвтэйгээр явагдах ба энэ удаа Үндэсний бөх түүний уламжлал, Монгол эрчүүдийн эрүүл бие, саруул ухаан, гоо зүйн сэдвүүдийг  багтаажээ.

Сэдвийг тодруулбал:

Боловсрол эрүүл мэнд салбарт:

  1. Монгол эрчүүдийн эрүүл бие, саруул ухааны дээд хэмжээс Монгол бөх болох нь
  2. Нийтийн биеийн тамирын нэхэгдэж байгаа хэрэгцээ шаардлага, түүнийг хэрэгжүүлэх арга замуудыг уламжлалтай хослуулах боломжууд
  3. Гоо зүйн тодорхойлолт, түүний үнэлэмжийг бодитойгоор тогтоох нь
  4. Монгол эрчүүдийн эрүүл бие, саруул ухааны дээд хэмжээс Монгол бөх болох нь.

Энэхүү сэдвийн хүрээнд бөх сонирхогчид болон үндэсний бөх судлаач, багш эрдэмтэн та бүхнийг олон түмэнд өөрсдийн бүтээлээ сонордуулахыг хүсье.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment