8o
Улаанбаатар хот
mobile menu

Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд баригдсан барилгыг албадан буулгалаа

2018-09-26 14:34:12

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд энэ сарын 24-ний өдөр шүүхийн шийдвэр болон НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны тогтоолыг үндэслэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Түүх, соёлын үнэт өв болсон Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд зохих зөвшөөрөлгүй барилгыг албадан буулгах захирамж гаргасан байна. Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд 3600 м2 газрыг хашаалж, 270м2 талбай бүхий 2 давхар барилга баригдсан байсныг дээрх захирамжийн хүрээнд өнөөдөр албадан буулгалаа.

Энэхүү чөлөөлсөн талбай дээр Чойжин ламын сүм музейн зүгээс тохижилтын ажил хийж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Сар
Маш зев дархан цаазат болон онцгой туух дурсгалын газруудаа ингэж тёр улс нь хамгаалж эхэлж байгаад ард иргэд маш баяртай байна одоо Богд хааныхаа музейн газрыг челеелчихвел ч гадныхан харж узэхэд гэс
2018/09/26 66.181.188.174