8o
Улаанбаатар хот
mobile menu

Я.Содбаатар: З.Энхболдыг огцруулах шаардлага хүргүүлнэ

2016-02-18 12:04:00

УИХ-ын ээлжит бус чуулганыг нээхэд ирц хоёрхон гишүүнээр дутлаа. Одоогоор чуулганы танхимд 37 гишүүн ирж, ирцээ бүртгүүлээд байсан юм. УИХ дахь Ардчилсан намын бүлэг 35 гишүүнтэйгээс 34 нь, УИХ дахь МАН-ын бүлэг 26 гишүүнтэй ч нэг ч гишүүн ирээгүй. УИХ дахь МАХН-МҮАН-ын ”Шударга ёс” эвслийн бүлэг 10 гишүүнтэй ч хоёр нь, ИЗНН-аас нэг гишүүн ирсэн байгаа бол бие даагчдаас хэн нь ч ирээгүй байна.  Чуулганыг нээхэд МАН-ын гишүүд яагаад ирээгүй талаар УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн  Я.Содбаатар тодрууллаа.

-Сөрөг хүчин АН ирцээ бүрдүүлсэн тохиолдолд чуулганд орно гэж байсан. 09.00 цагаас нээлтээ хийх чуулганд яагаад орсонгүй вэ?

-Ээлжит бус чуулган хуралдаж чадахгүй нэлээд хонож байна. Ээлжит бус чуулганы хуралдааныг зарлахад намын бүлгүүд хуралдаж байж шийддэг. Ээлжит бус чуулганаар эхлээд хэлэлцэх асуудлаа тохиролцдог. Гэтэл УИХ-ын дарга хууль зөрчиж, шууд ээлжит бус чуулганыг  зарласан. Тийм учраас өнөөдөр АН-аас бусад бүлгийн гишүүд орохгүй байна.  Мөн одоо  ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэх гэж байгаа асуудлууд заавал хэлэлцэгдэх ёстой асуудлууд мөн үү гэдэг нь бас эргэлзээтэй. Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эргүүлэн татах асуудал мөн хууль зөрчсөн гэж үзэж байгаа.  Тиймээс ҮХ зөрчсөн асуудлыг чуулганд хүч түрэмгийлэн оролцуулахаа болихыг шаардаж байгаа юм. Энэ нь хууль зөрчсөн асуудал.

-Цэцийн асуудлыг хэлэлцэхээ татчихвал МАН-ын бүлгийн гишүүд хуралдаа орно гэж ойлгож болох уу?

-Төсвийн тодотгол хийх, хуулиар заасан хугацаатай асуудлуудыг хэлэлцэх зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэх бол ээлжит бус чуулган зарлан хуралдуулдаг. Энэ удаад намрын чуулган хуралдах дөрвөн сарын хугацаанд хэлэлцэж чадаагүй асуудлуудыг хэлэцэхээр оруулж ирж байна. Нэг ёсондоо дөрвөн сар хэлэлцэж чадаагүй зүйлээ аравхан хоногт хэлэлцэж шуурхайлан хэлэлцэхээр улайрч байгаа нь хуулинд цоорхой гарах үндэс болно гэж үзэж байна. Ирцээ бүрдүүлж чадахгүй байна шүү дээ АН-ынхан.

-МАН-ын бүлгээс УИХ-ын дарга З.Энхболдыг огцруулах шаардлагыг тавихаар болсон гэх мэдээлэл байна?

-Үнэн. МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын дарга З.Энхболдыг хууль зөрчсөн, ёс бус авирлаж байгаатай холбоотойгоор албан тушаалаас нь огцруулах шаардлагыг хүргүүлнэ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зараа
энэ муу бацаан ЗИ-гийн дэргэд балчирданаа юугаараа гэж тэр хүний мэдлэг, төгссөн сургууль боловсрол төрд ажилсан туршилга удирдах арга барилзарчимч байдал гэх мэт бүх зүйлээрээ хажууд нь нусан буул харагдана нэг том ах нар дагаж гүйдэг бацаан л байна өөрө
2016/02/19 103.17.108.42
Durgvi
Gants xvniig diilexgvi man boldoo.
2016/02/19 103.17.108.42
МАХН
Даварцан МАН-ууд өөрсдөө огцор
2016/02/19 103.17.108.42
МАН
Энэ МАН, МАХН-ын хүмүүсийг төрөөс үүрд зайлуулах хэрэгтэй.
2016/02/19 103.17.108.42
Zov
Iim maygaaraa baij chadval Zii guai hongon yavchih um bishuu yavuul odoo ene hed hed honog seminar hiigeed neree buur doosh ni oruulag daraa ni gants dairaad l duusaa Zi
2016/02/19 103.17.108.42
хууль бус хүн
Анхнаасаа хууль бусаар гарч ирсэн тэгээд бараг 4 жил болчихсон хүн шүү дээ энэ З Энхболд гэгч этгээд чинь
2016/02/19 103.17.108.42
Ama
Hyyliin hyreend hariytslaga tootsoh heregtei.. Demjij baina. Zorigtoi bai.
2016/02/18 103.17.108.42
Chono suregteegee niileed chaddag yumaa hiigeed yavah heregtei en beltrreg. Hunii oodoos egtselj hardag yum boluu dandaa l duhaaraa harna. Ednees ned odoriin omno ch salj bval yasan ch yahuuu
2016/02/18 103.17.108.42
AJLAA HIIDDEGGUI, HURALDAA SUUDAGGUI GISHUUDIIG OGTSRUULYA
2016/02/18 103.17.108.42
Huraldaa suudagguigeeree ooroosdoo ogtsor
2016/02/18 103.17.108.42
Зочин
Зөвөө зөв.Одоо эд нартай хатуу ярих цаг нь болсон.
2016/02/18 103.17.108.42
zochin
Yum l bol ogtsruulna solioroh yum ene muusain kommunistuud
2016/02/18 103.17.108.42
МОНГОЛ
МАН-ЫНХАН БҮР МӨСӨН СҮЙТГЭХЭЭР БОЛЖ БАЙХ ШИГ БАЙНА.ОДОО УИХ-ЫГ САМАРВАЛ АРД ТҮМЭН БОСОХ БАЙХ ШҮҮ.МАН-УУДАА АРАЙ ХЭТЭРЧ БАЙНА.
2016/02/18 103.17.108.42
davarsan beltregiig zailuul. horon buzar sanaanaas oor yu ch ugui amitan, ter turiin hun bishee
2016/02/18 103.17.108.42
Zochin
Ogtsruulna ogtsruulna ogtsruulna gd l bahiraad bh yum.Naad MAN iinhan ireh songuuliar garch irehgui booj uheh gej bga.Petrovis ene tereesee neleen ih dollar zeeleed har PR aa hiij bga gesen.Mash ih mungu hayaj ulairch bna da.Garch irehgui bol neleen oroot
2016/02/18 103.17.108.42
зүүч
Зөв. даварсан Энхболдыг огцруулах хэрэгтэй
2016/02/18 103.17.108.42