8o
Улаанбаатар хот
mobile menu

Зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурахыг онцгойлон анхаарууллаа

2018-09-27 17:50:00

Цаг уурын байгууллагаас өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, сэрүүхэн байхыг онцгойлон анхаарууллаа.

Есдүгээр сарын 28-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ:

  • Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө бага зэргийн хур тунадас орно.
  • Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
  • Сэрүүсч шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:

  • Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
  • Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
  • Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Завхан голын эх, Идэр,Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан.
  • Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан.
  • Бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:

  • Зарим газраар хур тунадас, нойтон цас орно.
  • Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна.
  • Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан.
  • Бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн,  өдөртөө 7-12 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:

  • Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна.
  • Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
  • Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан
  • Өмнөд хэсгээр 2-7 градус, өдөртөө бүх нутгаар 6-11 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:

  • Ялимгүй хур тунадас орно.
  • Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн,  өдөртөө 8-10 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:

  • Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно.
  • Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
  • Дундговийн нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан,  өдөртөө 5-10 градус дулаан.
  • Бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.
ЕСДҮГЭЭР САРЫН 29-НӨӨС 10 ДУГААР САРЫН 03-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Есдүгээр сарын 29-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд  баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10 сарын 1-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно.

Эх сурвалж: ЦУОШГ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment