8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Давааням: Эх орныхоо хөрсөнд хоёр янзын технологиор гүзээлзгэнэ тарьж байна

2018-09-28 09:00:00

Одоогоос хоёр жилийн өмнө Монголд албан ёсоор нээгдсэн  “И МАРТ” худалдааны хамт олон  /2018.09.26/ сэтгүүлчдийг хамруулсан автобустай аялалыг зохион байгууллаа. Энэ удаагийн  автобустай аялалаар "И Март" худалдааны төвд зарагддаг өргөст хэмх болон гүзээлгэнээ жимсээ хэрхэн хаанаас худалдан авч хэрэглэгчиддээ хүргэдэг талаар танилцуулсан юм. 


“Монгол хүн та 100 наслаг” уриан дор эх орны хөрсөнд ургасан эрүүл, найдвартай хүнсийг хэрэглэгч нартаа хүргэхээр зорилгоор энэхүү “Фермерүүдийг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэсэн аж. Тус хөтөлбөрт одоогоор 6 хүлэмж болон мах сүүний фермүүд хамрагдсан байна. Үндэсний фермерүүдийг дэмжиж, тэдний сэтгэл зүрх, хөлс хүчээ шингээн тарьсан жимс, ногоог Имартын салбаруудаар жилийн 4 улирлын турш борлуулж байгаа талаар танилцуулсан юм. Аялалын эхэнд Монгол дахь хамгийн том өргөст хэмхийн хүлэмжийн аж ахуйг эрхэлж буй “Төгс ургац” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. "Төгс Ургац" ХХК нь Голланд загварын бүрэн автомат, дөрвөн улирлын шилэн хүлэмжинд өргөст хэмхээ тарьж ургуулдаг юм байна. Тус хүлэмж нь А,В гэсэн үндсэн хоёр заалтай. Заал тус бүр нь 4032 метр, квадрат талбайтай бөгөөд нийтдээ 10080 метр квадрат талбайд өргөст хэмх тариалж байгаа аж. Энэхүү 10080 метр квадрат талбайгаас өглөө бүр шинэ өргөст хэмх хураан авч Имарт худалдааны төвд нийлүүлдэг аж. Тодруулбал, өглөө 7 цагт хураасан өргөст хэмх бага үдийн 11:00 цаг гэхэд тус худалдааны төвд очиж, хэрэглэгчийн гарт очиход бэлэн болдог аж. Өдөртөө 500 кг-аас -1 тонныг хураан авч Нийслэлийн иргэдийн хэрэгцээг хангадаг байна. Жилд нийт 500 тонн өргөст хэмх хураан авах хүчин чадалтай аж. 


“Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ихэнхи үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хэрхэн яаж, зарж борлуулах талаар санаа нь зовдог. Тэгвэл "Төгс Ургац" ХХК-ын хувьд тариалалт, ургацын чанартаа анхаарч илүү эрүүл хүнсээр ард олноо хангах боломжийг нь улам нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулдаг. Имарт худалдааны төвтэй хамтарч ажиллаж эхэлсэнээс хойш зарж борлуулах тал дээр санаа зовохоо больсон” талаар тус компанийн маркетингийн менежер хэлсэн юм.  Эх орны хөрсөнд ургасан эрүүл, шинэ жимс, хүнсний ногооны чанарыг Имарт өөрийн лаборитори болон Мэргэжлийн хяналтаар давхар баталгаажуулагдан хэрэглэгчдийнхээ гарт хүрдэг байна. Голланд технологийн автомат хүлэмжийн онцлог гэвэл бүх усалгаа автоматаар явагддаг аж. 

Д.Ариунболор: Бүтээгдэхүүн маань хямд өртгөөр эрүүл, шинээр хэрэглэгчдэд хүрдэг

"Төгс Ургац" ХХК-ын маркетингийн менежер Д.Ариунболор хэлэхдээ “Бид 2017 оны дөрөвдүгээр сард анхны ургацаа хураан авсан. Тухайн үед нэг зааландаа улаан лооль, нөгөө зааландаа өргөст хэмх тариалсан. Харин энэ жил хоёр зааландаа зөвхөн өргөст хэмх тариаллаа. Тариалсан шинэхэн өргөст хэмхээ Улаанбаатар хотын нийт хэрэглэгчддээ хүргэдэг байгаа. “И март” болон “Барс” худалдааны төвүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Бүтээгдэхүүн маань хямд өртгөөр эрүүл, шинээр хэрэглэгчдэд хүрдэг” гэлээ.


"Төгс Ургац" ХХК-д зочилсоны дараа Төв аймгийн Баянцогт сумын нутагт орших “Мөнх ногоон тал” компанийн “Элбэг ургац” фермд мөн очиж бидний идэх дуртай гүзээлзгэнэ жимсийг тариалах үйл явцтай танилцлаа. Тус ферм нь 2012 оноос эхлэн гүзээлгэнэ жимсийг тариалж эхэлсэн аж. Тус компанийн ажилчид мандахын улаан нартай уралдан шинэхэн гүзээлзгэнээ хурааж, цоо шинээр нь Имарт худалдааны төвд нийлдэг аж.

 Компанийхаа үйл ажиллагааныхаа талаар “Мөнх ногоон тал” ХХК-ийн захирал Д.Давааням “Элбэг ургац” жимсний аж ахуй 2012 онд байгуулагдсан.Анх ХХААЯ-наас зарласан “Гүзээлзгэнэ” хөтөлбөрийн дагуу гүзээлзгэнэ тарьж ургуулсан. Хоёр янзын технологиор тариалдаг. Нэгдүгээр эх орныхоо үржил шимтэй хөрсөн дээр тариалдаг. Хоёрдугаарт газар тариалангийн сүүлийн үеийн технолиор усан орчинд ургуулж байна. Энэхүү хоёр технологийг хослуулан тариалж, өнөөдөр жимсний тариалалтыг хөгжүүлэхийг зорьж байгаа. аашид жимсний төрөл зүйлийг олшруулах зорилгоор Европоос бөөрөлзгөний дөрвөн төрөл, алим чавга тариалж, ирэх жилээс усан үзэм тариалахаар бэлтгэл хангаад байна” хэмээн хэллээ. Туршилт амжилттай болсон тохиолдолд дараа жилээс эхлээд монголдоо тарьсан усам үзэмийг идэх боломжтой болох юм байна. 


Монголын анхны бүрэн барааны хайпермаркет И Март худалдааны төвийн хамт олон өдөр тутмын хэрэглээний барааг өдөр бүр шинэ байлгахыг зорилго болгон ажилладаг нь эндээс илт харагдлаа. Ингээд  Имарт худалдааны төвд зарагддаг экологийн цэвэр бүтээгдэхүүнтэй танилцсан нэг өдрийн аялал үүгээр дууслаа. Хэрвээ та эх орны хөрсөнд ургасан, эрүүл бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнээр худалдан авахыг хүсч байвал ИМАРТ худалдааны төвийг зориорой. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment