8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2018-09-28 08:55:08


Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд :

Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын зүүн хэсэг, төвийн аймгуудын зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг онцгойлон анхааруулж  байна.

2018 оны 0дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, Алтайн өвөр говиор 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 5-7 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment