8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Даваажаргал: Аавынхаа Хөдөлмөрийн баатрын одонгоор энгэрээ чимж ирлээ

2018-09-28 09:01:00

Намрын дунд сарын шинийн 17-ны балжинням, дашням давхацсан билэгт сайн өдөр буюу өчигдөр  Дархан аварга Ж. Мөнхбатын үүсгэн байгуулсан "Их шавь" дэвжээ, спорт сургалтын төвийн нээлт боллоо. Спорт сургалтын төвийн нээлтэд Ж.Мөнхбат агсны гэргий Ө.Тамир, том хүү М.Батхуяг, аваргын бага хүү мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга, Хөдөлмөрийн баатар Хакухо М.Даваажаргал, Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Дамдиншарав, Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр, Хөдөлмөрийн баатар, олимпын алтан медальт Э.Бадар-Ууган, Улсын аварга Г.Эрхэмбаяр, Хөдөлмөрийн баатар, тод манлай уяач Д.Даваахүү болон үе үеийн төгсөгчид хүрэлцэн иржээ. 

Хакухо М.Даваажаргал энэ үеэр “Би 19 настайгаасаа барилдсанаас хойш 1000 дахь даваагаа авлаа. 22 насандаа аварга болсноос хойш тооцвол 800 даваа авсан байна. Ийм амжилтаар “Их шавь” спорт сургалтын төвийн нээлтэд оролцож байгаадаа маш их баяртай байна. Энэ сайхан бэлгэ дэмбэрэлтэй өдөр аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж байгаадаа баяртай байна. Аав минь олон хүний багш, хүндлэл хүлээсэн хүн байсан.Өнөөдрийн нээлтэд ирэхдээ аавынхаа Хөдөлмөрийн баатрын одонгоор энгэрээ чимсэн. Аавынхаа их үйлийг үргэлжлүүлэн авч явах нь үр хүүхэд бидний үүрэг. “Их шавь” сургууль өнгөрсөн хугацаанд олон алдартан, мундаг тамирчдыг бэлтгэсэн. Цаашдаа энэ сургуулиас олимпын олон аварга төрнө гэдэгт итгэж байна. Миний аав 1992 онд спортын алдарт зүтгэлтнүүдтэй хамтарч “Их шавь” дээд сургуулийг үүсгэн байгуулсан. Тэр цагаас хойш дэлхийд Монгол Улсынхаа нэрийг гаргасан тамирчин, анхдагчид Монголын өв соёлыг тээж яваа үндэсний бөхийн аварга, арслан болон спортын шилдэг боловсон хүчнийг төрүүлж байсан юм. “Их шавь” спорт төвийн шавыг тавихад аав минь амьд сэрүүн байсан" гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bajraa
Baharhal.
2018/09/30 81.183.39.228
zochin
Ene amjiltad hureh gej yamar ih huch hudulmur zartsuulsan bol doo. Tur zasgaas ene gaviyag uneleh yostoi. 41 udaa turuulj 1000 davsan davaag uuruus ni uur hen ch evdej chadahgui amjilt shuu.
2018/09/28 202.179.31.1
  • Recent
  • Most Read
  • Most Comment