8o
Улаанбаатар хот
mobile menu

Авлигалын хэрэгт холбогдсон шинжээчдийг ажлаас нь түдгэлзүүлжээ

2018-09-28 09:10:00

Цагдаа, АТГ-аас хамтарсан ажлын хэрэг гарч ШШҮХ-д ажилласан байна. Улмаар тус газрын сэжиг бүхий шинжээчдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлжээ.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийг 30 хоног саатуулахаар боллоо.

Тодруулбал, прокурорын байгууллагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг 30 хоног саатуулах санал ирүүлснийг уржигдар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн байна. Улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, шинжээч Ж.Тамир нарыг 30 хоног саатуулахаар болсон бол ахлах шинжээч Э.Солонго, С.Сэлэнгэ нарт хилийн хориг тавьсан байна. Тэдний нэг нь жирэмсэн учраас ийнхүү хориог тавьжээ.Хэрэгт холбогдсон шинжээчид нь бичиг судлалын лабораторийн шинжээчид байсан юм. Тэгвэл тэдний гурвыг нь цагдан хорьж, хоёр эмэгтэйг нь гадуур байцааж байгаа юм. Хууль сахиулахын алба хаагчтай холбоотой байж магадгүй тэднийг лицензийн хэрэгт холбогдуулан шалгаж юм байна.  Тэгвэл энэхүү 1.3 сая ам.долларын хэрэгт холбогдсон шинжээчдээ ажлаас нь түдгэлзүүлэх шийдвэрийг ШШҮХ-ийн дарга гаргажээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
харамсаж байна
Монгол төрийг чадваргүйжүүлж буй хуулийн ажилтан нартай хатуу хариуцлага тооцдог төр үгүйлэгдэж байна. Ерөнхий сайд авлигачдыг төрийн албанаас зайлуулах ажлаа түргэтгэх хэрэгтэй байна. Шударга хуульчи
2018/09/28 66.181.187.226
  • Recent
  • Most Read
  • Most Comment