8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Пүрэвбаатар: Шүүхийн шийдвэрт гомдолтой байна

2018-09-28 09:27:00

-Дээд шүүхээс Л.Пүрэвбаатарын 1.5 тэрбумын үнэтэй хаусыг хураах шийдвэр гаргалаа-

УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг Дээд шүүх шүүж өчигдөр шийдвэрлэв. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар 2014-2016 онд захирлаар ажилласан Л.Пүрэвбаатар нь 130 сая төгрөгөөр лексус-570 автомашин болон 1.47 тэрбум төгрөгөөр амины орон сууцыг байгууллагын мөнгөөр худалдаж авсан байдаг.  Дарга асан Л.Пүрэвбаатар нь УБТЗ-ын даргаар хоёр жил ажиллахдаа УБТЗ ХНН-ын хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй хаус захиалан бариулж эзэмшиж байгааг “”УБТЗ” ХНН хууль бус үйлдэл хэмээн үзэж шүүхэд ийнхүү гурван шатны шүүхэд хандаж, эцэстээ ялагдав. Дээд шүүхээс түүний Зайсан дахь 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг УБТЗ-д шилжүүлэх шүүхийн тогтоол гаргажээ. 

Шүүхийн шийдвэрийн дараа Л.Пүрэвбаатар “УБТЗ-ын дарга байсан хүнд төр хатуу хандлаа. Үе үеийн дарга нар ч үнэтэй орон сууцтай байсан. Одоогийн дарга ч үнэтэй орон сууцанд амьдарч байгаа шүү. Байр орон сууцны асуудлаар бие биенээ  дарамталж, улстөржих шаардлага байхгүй баймаар юм. Шүүхийн шийдвэрт гомдолтой байна" гэв.

Үүнээс гадна уг орон сууцыг зах зээлийн ханшаар худалдаж байгууллагыг хохиролгүй болгох чиглэлийг УБТЗ-ын Ерөнхий хорооноос өгчээ. Гэсэн ч тэрбээр орон сууцыг чөлөөлж өгөхөөс татгалзаж, шүүхэд хандсан энэ аж. 

Дээд шүүхээс гаргасан шийдвэрийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

"Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” нь хариуцагч Л.Пүрэвбаатарт холбогдуулан, Замын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлээр ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд нь эзэмшүүлж байсан нийгэмлэгийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардлага гаргаж, хариуцагч Л.Пүрэвбаатар нь маргааны зүйл болох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг мөн шүүхэд гаргасан аж.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Л.Пүрэвбаатарын өмчлөлд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд орших орон сууцыг шилжүүлэхийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх  мөн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд  байрлах орон сууцыг хариуцагч Л.Пүрэвбаатарын эзэмшлээс чөлөөлж, орон сууцыг нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д шилжүүлэхийг даалгаж,  Л.Пүрэвбаатарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд маргааны зүйл болох орон сууцыг хариуцагч Л.Пүрэвбаатарын эзэмшлээс чөлөөлж,  нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д шилжүүлэхийг даалгасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв" гэжээ.

Сануулахад, "УБТЗ” ХНН-ээс Л.Пүрэвбаатар нь УБТЗ-ын даргаар хоёр жил ажиллахдаа УБТЗ ХНН-ийн хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаус захиалан бариулан, эзэмшиж байгааг хууль бус үйлдэл хэмээн үзэж шүүхэд хандсан  байдаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Өлзийсайхан
Раш, очирхүү, отгон дэмбэрэл, жигжиднямаа бүгдийн хөрөнгийг шалгаж төмөрзамд нь буцаан олгож энэ 5 н хулгайч н хөрөнгө байр идсэн ууссан нь 500 жирийн ажилчидыг орон сууцтай болгоно до
2018/10/01 202.179.26.26
аэсүт
бусад нь даргаас буухдаа байраа хувьдаа авдаг болоод л гомдоод байгаа юм байлгүй үхсэн хар тэмбүү чинь
2018/09/28 124.158.93.68
Иргэн
Манай дарга нарын байгаа үнэн төрх энэ л дээ, шунал ихэдвэл шулам болноо гэдэг юм. Бүгд адилхан болохоор барьцаад гомдоод байгаа юм байлгүй дээ. Жирийн иргэн бол банкны хүү төлж байртай болжийн
2018/09/28 202.21.118.138
Од
Энэ хөгийн амьтанд 1,5 тэрбумын байшин хүндэдэлгүй яахав дээ z
2018/09/28 103.229.121.159
Шударга явдал мөн үү
Нэг сард цалин, хангамж за бас бусад хаялга дээрээ нэмээд 100 сая төгрөгийн ашигтай байхыг санаархаж байна. Арай л дэндүү шунал бишүү. УБТЗ-д тийм хэмжээний ашиг орлого оруулсан уу
2018/09/28 64.119.24.31
zochin
Shvvh zuv shiidjee
2018/09/28 66.181.187.252
Mjl
2 JIL AJILLAD 2 TERBUMIG AVDAG TERBUMIG AVILGALD UGUD AJILD ORI KKK
2018/09/28 66.181.184.10
Зочин
Юунд гомдолтой гэж гоншигноод байгаан бол. Шоронд орооогүй нь их юм гэж бодохгүй.
2018/09/28 103.194.176.115
  • Recent
  • Most Read
  • Most Comment