МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Сүхбаатар ирэх сарын 1-нд тохиох "Эх орончдын баярын өдөр"-ийг хамтарч тэмдэглэх хүсэлт бүхий албан бичгийг МАН-д хүргүүлжээ. Уг албан бичигт "2016 оны гуравдугаар сарын 1-нд МАХН, МАН-ын хувьд түүхт 95 жилийн тохиож байгаатай холбогдуулан "Эх орончдын баярын өдөр"-ийг хамтран тэмдэглэхийг санал гаргаж байна. Хэрэв манай намын саналыг хүлээн авах тохиолдолд хоёр намын удирдлага болон намын дэргэдэх ТББ-уудын төлөөлөл оролцуулсан бүрэлдэхүүнтэйгээр ажиллах саналтай байна" гэжээ.
"Эх орончдын өдөр"-ийг МАХН, МАН хамтарч тэмдэглэнэ
2016-02-18 13:08:00