8o
Улаанбаатар хот
mobile menu

МҮЭХ-ныхон цагдаад ханджээ

2018-09-28 17:55:00

МҮЭ-ийн холбооны байр суурь, тайлбарыг авалгүйгээр худал ташаа мэдээллүүдийг нийтэлж, МҮЭ-ийн холбоо, тус холбооны нэр бүхий удирдлага, ажилтнуудын нэр төр, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдэл удаа дараа гарсан хэмээн МҮЭ-ийн холбооноос цагдаагийн байгууллагад ханджээ. 

Цагдаагийн байгууллагад хаягласан албан бичигт “...“Улаан туг" гэсэн хуурамч facebook раgе хуудсаар ассоunt үүсгэн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 34 минутад “Багш нарын тэмцлийг далимдуулан мөнгө авсан нь илчилэгдлээ...", энэхүү мэдээллээс гадна “Өдрийн сонин’’-ны 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Даваа гаргийн дугаарын 2 дугаар нүүрт “Үйлдвэрчний эвлэл гэх коммунист байгууллага багш нарыг дагуулж гүйсээр балчиг намагт шигдүүлчихлээ" гэсэн нийтлэлийг Ц.Билэгт гэсэн хүн нийтлүүлсэн нь үндэслэлгүй худал ташаа мэдээлэл гаргаж, улмаар олон нийтэд түгээх үйл ажиллагааг зохион байгуулалттай явуулж байна.

Иймд “Зөрчил шалган шийдвэрлүүлэх тухай”-ийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.8, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.12-т заасны дагуу гомдлыг шалган сайтууд болон хуурамч facebook хаягийг хаах, буруутай этгээдэд хариуцлага тооцох арга хэмжээ авч өгөхийг хүсье" гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zoshin
Ja guai ta amaa medej buraarai
2018/09/29 202.9.42.174
Жа
МАН-ын 60 тэрбумынхны бууны нохой болсон авлигачин цагдаа наад хэргийг чинь авч хэлэлцэхгүй.1.3 сая долларын авлига авсан хэрэгт орооцолдоод завгүй байгаа.
2018/09/28 202.9.43.77
  • Recent
  • Most Read
  • Most Comment