8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Хүрэлбаатар: Цалингийн нэмэгдэл, тэтгэвэр, халамжид зориулж 720 тэрбум төгрөгийг 2019 оны төсөвт суулгалаа

2018-09-29 10:00:00

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэр гаргалаа.  Энэ жилийн төсөв цаг хугацаандаа өргөн мэдүүлэгдсэн. Үүнээс гадна анх удаа Иргэдийн төсвийг Засгийн газар боловсруулж, олон нийтэд болон УИХ-д хамтад нь өргөн барьж байна.  2019 оны төсвийн онцлог байдлыг хэлье. Монгол Улсын тэнцвэржүүлсэн орлого 9.7 их наяд төгрөгөөр, зардал 11.6 их наяд төгрөгөөр төсөвлөж оруулж ирж байна. Ингэснээр Монгол Улсын нэгдсэн төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.2 хувь байхаар тооцсон. 2018 оны төсвийг 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тооцож оруулж ирж байсныг та бүхэн мэдэж байгаа байх. Тэнцвэржүүлсэн орлогод хоёр орлого ороогүй байгаа. Тогтворжуулалтын сан, "Ирээдүйн өв сан" гэсэн хоёр сангийн орлогыг оруулаад тооцох юм бол Монгол Улсын төсвийн орлого түүхэндээ анх удаа 11.1 их наяд хүрсэн төсвийг УИХ-д өргөн мэдүүлж байна. Үүний цаана Монгол Улсын эдийн засгийн өсөлт, идэвхжил явагдаж байгаа.   2019 оны төсвийг хийхдээ Монгол Улсын эдийн засаг буюу ДНБ-ий өсөлтийг 8 хувьтай байхаар тооцлоо.  2018 оны дөрөвдүгээр сард Татварын багц хуулийг боловсруулж, шинэчилж, УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ хууль нь 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс бүрэн хэрэгжиж эхэлнэ. Татварын багц хуулиуд хэрэгжсэнээр эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлнэ, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг нэмэгдүүлнэ, хөрөнгө оруулагчдыг татахад чухал нөлөөтэй гэж үзэж байгаа.  Тухайлбал, жилийн 1.5 тэрбумаас доош борлуулалттай аж ахуй нэгжүүдийн төлдөг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нэг хувь болно. Жилд татварын дөрвөн тайлан гаргаж өгдөг байсан бол 1-4 болно. Хоёрдугаарт, Таван толгой болон хил орчмын боомтуудад Засгийн газраас 10 гаруй агентлагтай хамтран нэлээд өргөн хүрээтэй шалгалт хийсэн. Таван толгойн нүүрс Гашуунсухайтын боомтоор гарч байгаа. Ингэхэд тодорхой хэмжээний нүүрс алга болсон, тоонууд зөрдөг, хараа хяналтгүй, гарч байгаа нүүрсний чанар дээр асуудал үүсдэг байдал илэрсэн. Тиймээс Монголын газрын баялаг гарч байгаа бүх боомтууд дээр хяналт сайжруулах, рентгэнтэй болох, камержуулах нэгдсэн системийг улс орон даяар бий болгож, нэгдсэн нэг газраас хянадаг тогтолцоог бүрдүүлэхээр төсөвт суулгасан.  Ингэснээр Монголоос гарч байгаа баялаг хяналттай, үүнээс авах татвар нь бүрэн хэмжээгээр авагддаг байхаар тооцож оруулж ирсэн.  Үүнээс гадна Монгол Улс нефтийн бүтээгдэхүүн импортлодог. Үүнд лабораторын хяналт заавал тавих ёстой. Орж ирж байгаа бензинийг чанаргүй байна гэсэн асуудал яригддаг. Тиймээс 2019 оноос Монгол Улсын хилээр орж ирж байгаа дөрвөн боомт дээр бензин, бүтээгдэхүүний чанарыг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр шалгаж тогтоодог төхөөрөмжийг авахаар төсөвт суулгасан" гэв. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
ХӨӨШ НААДАХ ЧИНЬ АЛЬ 10 -ААД ЖИЛИЙН ӨМНӨ ХИЙГДСЭН БАЙХ АЖИЛ БАЙСАН ЮМ
2018/09/30 66.181.160.67
  • Recent
  • Most Read
  • Most Comment