ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дэд дарга Ө.Мөнхбат саяхан намын даргаа огцрохыг шаардан, хэвлэлийн хурал хийсэн билээ. Тэрээр “С.Ганбаатар дарга ХҮН-д орж ирээд 01 дугаартай тушаал гаргасан. Гэтэл гадаад томилолтой явж байсан ХҮН-ын генсек н.Доржхандыг чөлөөлж оронд нь н.Одонгуаг томилсон. Дараа нь 02 тоот тушаал гаргахдаа Хариуцлагын Ерөнхий хороог татан буулгах шийдвэр гаргасан. Энэ нь манай намын дүрмийг зөрчиж байгаа юм. Хариуцлагын Ерөнхий хороо бол манай намын Их хурлаар сонгогддог дээд байгууллага. Гэтэл С.Ганбаатар дарга намын дүрэм зөрчиж, хариуцлагагүй үйлдэл гаргаж байна” гэсэн. Тэгвэл намын дарга С.Ганбаатарын хүчээр татан буулгасан Хариуцлагын хороо өчигдөр хуралдаж, намын дарга С.Ганбаатарынхаа энэхүү үйлдлийг хүчингүйд тооцсон байна.
ХҮН-ийнхан зөрчилдсөөр байна
2016-02-18 13:27:00