8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэртээ 1.3 сая ам.доллар хадгалж байсан этгээд цагдаагийн албан тушаалтан байжээ

2018-09-29 12:05:00

Авлигатай тэмцэх газраас, их хэмжээний бэлэн мөнгө буюу 1.3 сая ам.доллар бэлнээр хадгалж байсан иргэнийг саатуулсан тухай мэдээлсэн. Тэгвэл уг хэргийн сэжигтэн нь цагдаагийн алба хаагч гэх ба 2016 онд Цагдаагийн ерөнхий газрын удирдах албанд томилогдон очсон Б гэгч байжээ. Сэжигтэн Б нь анхны мэдүүлэгтээ “Ашигт малтмалын лиценз зарж олсон мөнгө” хэмээн мэдүүлсэн гэх ба түүнийг Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт 400 гаруй сая ам.доллараар үнэлэгдэх нөөцтэй алтны ордын тусгай зөвшөөрлийн маргааны хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа гэв. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
БОЛЖ бүтэх зүйл энэ төрд алга
Хуулийн байгууллагын ажилтан нар тэрбумтан болж, АВЛИГЫГ хуулийн ажилтан нар авч байна гэдэг төр хүчгүйдэж буйн шинж. УДИРдаж буй намын зартай газрын наймаачин гэгддэг нөхөр УИХ
2018/09/30 66.181.187.226
цагдаа прокурор
чойжамцын болдбаатар чойжамцын баторших нар холбогдсон
2018/09/29 202.9.42.169
Ганболд
Ардчилсан,зах зээлийн эдийн засагт тулгуурласан төрийн тогтолцооны утгыг алдагдуулж завхруулсан гол буруутан бол улс төрчдөөс гадна, авлигад идэгдсэн шүүх цагдаагийнхан гэдэгтэй хэн ч маргахгүй байхаа
2018/09/29 64.119.24.31
  • Recent
  • Most Read
  • Most Comment