Жолооч нарын дунд хуучны шар үнэмлэхтэй хүмүүс цөөнгүй байдаг. Эдгээр иргэдийг хуучин үнэмлэхээ солихыг шаардаж, солиогүй тохиолдолд торгож, зарим цагдаа нар хуучин үнэмлэхийг хураан авч байгаа аж. Учир нь Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг 10 жил, Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг гурван жилийн хугацаагаар олгодог байна. Мөн Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг олгох үед тухайн жолоодох эрхийн үнэмлэхний хүчинтэй байх хугацаа гурван жилээс хэтрэхгүй байвал уг хугацаагаар хязгаарлана гэж заажээ. Гэвч хуучны шар үнэмлэх дээр хугацаа байдаггүй байна. Иймээс шар үнэмлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Лицензийн төв сольж байгаа аж. Ингэхдээ ямар ч торгууль шийтгэл ногдуулаагүй гэнэ.
Жолооч та үнэмлэхээ солиулж амжаагүй бол...
2016-02-18 13:44:00