8o
Улаанбаатар хот
mobile menu

МСҮТ-ийн сурагчдад сар бүр 100,000 төгрөг олгоно

2018-09-30 11:50:00

Засгийн газрын баасангийн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцлээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө. Түүний хэлснээр  Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн сурагчдад сар бүр 100 000 төгрөгийн тэтгэлэг олгож байхаар мөнгийг нь төсөвт суулгасан байна. Зэсийн үнийг 2019 оны төсвийн төсөөллөөс буулгаж оруулж ирсэн, дэлхийн эдийн засаг өрнөх үйл явцыг урьдчилан тооцоолж гаргасан харьцангуй бодитой төсөв болсон гэж үзэж байгаагаа танилцуулснаар тэрээр мэдээллээ өндөрлүүлсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл