8o
Улаанбаатар хот
mobile menu

20 дээш жилийн насжилттай 244 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөн оролцож байна

2018-09-30 12:15:00

Манай улсад нийт 894 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Тэдгээрийн 40 хувь нь 20 болон түүнээс дээш жилийн насжилттай гэдэг мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас өглөө.

Тодруулбал, 20 болон түүнээс дээш насжилттай тээврийн хэрэгслийн тоо 244 мянгад хүрсэн байна. Харин 15-20 жилийн насжилттай тээврийн хэрэгсэл 237 мянга, 10-14 жил болсон нь 224 мянга, 7-9 жил болсон тээврийн хэрэгсэл 95 мянга, 4-6 жил ашигласан нь 66 мянга, 0-3 жил болсон нь 27 мянга байдаг аж.

Эндээс манай улсад “шинэ” буюу “он залуу” гэдэг автомашины нийт эзлэх хувь тун бага байгаа нь харагдаж байна. 2015 онд 37.086 суудлын автомашин импортоор орж ирсэн байдаг бол 2016 онд 37.735 болж өссөн байна. Харин өнгөрөгч жил 48.871 суудлын автомашин орж иржээ.

БОАЖЯ-ны гаргасан судалгаагаар Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлын 10 хувийг автомашины утаа эзэлж байгаа гэсэн дүгнэлт гаргасан. Энэ нь мэдээж 20 дээш жилийн насжилттай, хуучин тээврийн хэрэгслүүдтэй холбоотой. Тэгэхээр агаараа бохирдуулж, автозамын түгжрэлд цаг хугацаагаа алдахгүйн тулд хуучин тээврийн хэрэгслүүдэд хязгаарлалт хийх тухай ярих цаг болжээ гэж ойлгогдож байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Шинийг ч хуучныгч эдэлсэн
1 жил муу эдэлсэн шинэ машин бензин идэлт ихсээд яаж засаад болдоггуйг оорийн биеэр мэдсэн. Гол нь тог' цахилгаан, моторын тохиргоо, уйлчилгээг цагт нь зов хийх юм бол 20 настай машин ч нормондоо бай
2018/09/30 66.181.183.69
irgen
shine mashinii tatvariig buuruulah heregtei,mash ondor tatvartai uchraas hyamd,huuchin hog l avchiraad bnashtee
2018/09/30 202.179.24.196