8o
Улаанбаатар хот
mobile menu

“ICT-Expo-2018” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

2018-09-30 13:55:00

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT-Expo-2018” үзэсгэлэн маргааш буюу есдүгээр сарын 30-нд Мишээл экспо төвд нээгдэнэ. Гурван өдрийн турш үргэлжлэх уг үзэсгэлэнг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор 12 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. 

Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулна. мөн үзэсгэлэнгийн үеэр мэдээлэл технологийн салбарын хөгжлийн чиг хандалага, нийгэмд үзүүлж буй үр нөлөөллийн талаар дараах сэдвийн хүрээнд  Форум зохион байгуулагдана. Үүнд:
 

“Digital finance” буюу цахим санхүү  /10-р сарын 01/

“Digital Content” цахим контент /10-р сарын 01/

“Digital future” цахим ирээдүй /10-р сарын 02

Дижитал  хэрэглэгч- Эрүүл мэнд /10-р сарын 02 /
 

Үзэсгэлэнгийн үеэр МУБИС-аас Мишээл экспо төвийн чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл