8o
Улаанбаатар хот
mobile menu

Цайз захаас хойш өгсөх авто замын засварын ажил 60 хувьтай байна

2018-09-30 14:20:00

Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Зүүн Алтан өлгийн цайз захаас хойш өгсөх 0.850 км авто замын засварын ажлын газар чөлөөлөлтийн ажил хийгдэж дууссан.

Өнөөдрийн байдлаар хашлага суурилуулах, буталсан чулуун суурь, борооны ус зайлуулах хоолой болон явган хүний замын ажил хийгдэж байна.

Цайз захаас хойш өгсөх авто замын засварын ажил 60 хувьтай байна

Мөн Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслан /хуучнаар/-гийн зүүн талаар үргэлжлэх 1 км авто замын ажлын хашлага суурилуулах ажил дуусч, буталсан чулуун суурийн ажил хийгдэж байна. Үргэлжлүүлэн асфальт бетон хучилтын ажил хийгдэх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл