8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын Намрын чуулган өнөөдөр нээнэ

2018-10-01 09:01:52

УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр 10.00 цагт нээнэ. Жил бүрийн аравдугаар сарын 1-нд намрын чуулганыг нээдэг дэгтэй. Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр оролцож үг хэлнэ.

Намрын чуулганаар нийт 25 асуудал хэлэлцэн, батлахаар төлөвлөжээ.

Намрын чуулганаар хэлэлцэх төслүүд.

1/Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;

2/Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;

3/Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;

4/“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

6/Аж аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

7/Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

8/Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

9/Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;

10/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

11/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

12/Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;

13/Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;

14/Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл;

15/Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;

16/Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

17/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

18/Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

19/Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл;

20/Эрүүгийн хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

21/Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

22/Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл;

23/Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

24/Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

25/бусад.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл