8o
Улаанбаатар хот
mobile menu

 Бүгд найрамдах намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

2018-10-01 09:03:00

09:30 цагт: "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь Зээлийн батлан даалтын сантай хамтран биржээр арилжаалагдах компанийн өрийн бичигт /бонд/ батлан даалт гаргах чиглэлд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болно. Холбоо барих утас: 95953141

10:00 цагт: УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлнэ.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-аас Баянхонгор аймгийн Жаргалант сум дахь хууль бус алт олборлолт, Байдрагийн голыг бохирдуулж буй бохир үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллана.

11:00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа, “Хууль эрх зүйн хөгжлийн хүрээлэн” судалгааны байгууллагын судлаач Г.Цагаанбаяр нар “Шүүгчийн ачаалал” сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 105 тоот танхимд мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Исламын Бүгд найрамдах Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн багийн бие бүрэлдэхүүний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа ЗХЖШ-ын жагсаалын талбайд болно.

12:00 цагт: Мэдээлэл технологийн салбарын хөгжил дэвшил, шинээр нэвтэрч буй техник технологийг олон нийтэд танилцуулдаг “ICTEXPO-2018” үзэсгэлэнгийн нээлт Мишээл экспо төвд болно.

12:00 цагт: MN-Мэдээллийн төвд Бүгд найрамдах намаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл