8o
Улаанбаатар хот
mobile menu

Армен руу 30 хоног визгүй зорчдог болно

2018-10-01 09:05:58

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын 73 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр Бүгд найрамдах Армен улсын Гадаад хэргийн сайд Зограб Грачевич Мнацаканянтай уулзалт хийжээ. Уулзалтын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар худалдаа, эдийн засаг, мэдээлэл, технологийн салбарт хамтран ажиллах, далайд гарцгүй орны хувьд харилцан биенээ дэмжих талаар санал солилцсон байна. Уулзалтын төгсгөлд Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Армен улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Ингэснээр хоёр улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэж байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ли
Тийшээ хэн явах юм бэ? МАН-ын хятадын эрлийзүүд үү?
2018/10/01 103.111.68.3