8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Баттулга: Монголын төр хариуцлагын хямралд бүрэн өртсөн байна

2018-10-01 11:28:00

УИХ-ын намрын чуулганы нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үг хэлэв. Түүний хэлсэн үгнээс ОНЦЛОН хүргэж байна. 

-УИХ-ын танхим бол хоосон ярьж, цэц булаалдах бус бодит ажил өрнөж, шийдлүүд гаргадаг, тэр нь нийт улс орны ажил, амьдралд нөлөөгөө үзүүлдэг индэр байх учиртай. Харамсалтай нь, энэ танхимд хэлсэн үг, эндээс гарсан шийдвэрүүд амьдрал дээр хэрэгждэггүй, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хариуцлагагүй, идэвх санаачилгагүй байдал ноёлсноос ард иргэдийн итгэл алдарсан байдалтай 28 жил явж ирлээ.

- Монгол Улс системийн хямралд нэрвэгдсэн нь тодорхой болж байна.

-1992 оноос хойш бүрэлдсэн улс төр, засаглалын тогтолцоо маань Монголын нийгмийн асуудлуудыг шийдэх, зохицуулах чадвараа үндсэндээ бүрмөсөн алджээ.

-Хүмүүстээ биш, намдаа биш тогтолцоонд бүх асуудал байна. 

-Монголын төр хариуцлагын хямралд бүрэн өртсөн байна. Засгийн газар зэрэг институци нь өөрсдөө хариуцлагын хямралд орчихоод байгаа нь тодорхой боллоо.

-Эдийн засаг сайнгүй ядуурал, орлогын тэгш бус байдал газар авсан нь Засаглал муу байгаагийн илэрхий шинж тэмдэг юм.

-2018 оны 9 дүгээр сарын 26-29-нд хийгдсэн улс төрийн барометрийн судалгаагаар 10 онооны үнэлгээнээс иргэдийн УИХ-д итгэх итгэл 3.3 хувь, Засгийн газарт үзүүлэх итгэл 4.5 хувь (МЕС) байна. Ард түмний төр засагтаа итгэх итгэл үндсэндээ алга болжээ. Төрийн институцүүд дундаж болон дунджаас доогуур үнэлгээтэй байна гэдэг нь итгэлцлийн хямрал эрсдэлт нөхцөлд байгааг зааж байгаа үзүүлэлт.

-Нийгмийн бүх давхарга, улс төрийн бүлэглэл, судлаачдын хүрсэн ойлголт, нэгдсэн цэг нь засаглалын тогтолцоогоо Монгол Улсын хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд зохицуулан хийх эрс шинэчлэл болоод байна. Үүнийг Үндсэн хуулиар л хийнэ.

-Ардчилсан шинэ Үндсэн хууль нийгмийн нэг тогтолцооноос нөгөө шинэ тогтолцоо руу хийх шилжилтийг зохицуулахад чухал механизм болжээ. Одоо хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд зохицуулан шинэчлэх ёстой болж байна. Шинэ Үндсэн хууль, түүнийг батлагсдад “баярлалаа” гэж хэлээд дараагийн шатны Үндсэн хуулиа хэлэлцэх цаг ирлээ.

-Бид хамтран тогтоолцоогоо бүхэлд нь хамарсан реформ хийхгүй л юм бол байгалийн баялагт хэт цөөнх хяналтаа тогтоосоор, баялгаас олох орлого ард түмэнд хүртээлгүйгээр гадагш урссаар л байх болно.

-Эрх мэдэл горилсон, тулга тойрсон хэрүүл тэмцлээ орхиж, тогтолцооны реформыг зоригтойгоор нэн даруй эхлүүлэх нь Монгол Улсын, Монголын ард түмний язгуур эрх ашигт бүрэн нийцнэ.

-Үндэсний эв нэгдлийг хангах үүргийг Үндсэн Хуулиар хүлээсэн албан тушаалтны хувьд Ерөнхийлөгч миний бие цэгц шударга төр байгуулах улс төрийн реформыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлж байна. Учир нь Монголын ард түмний эв нэгдлийг шударга төр, хэрэгждэг хууль, ард түмний элбэг баян амьдрал л урт удаан хугацаанд ханган биелүүлж чадна.

-Монголчууд бид хамтдаа өөрчлөлт, дэвшил хийж чадна. Гагцхүү үүнд нэгдэх, хамтрах л чухал юмаа.

-Эрхэм гишүүд ээ, эрс шинэчлэлд бэлтгэгтүн, Үндсэн хуулиа ард түмний хүсэл зорилгод нийцүүлэн өөрчилж, тэднээр хэлэлцүүлэн дэмжүүлэгтүн. Үүнийг эс хийвээс түүхэн хариуцлагаас зугтаасан хэрэг болно. Тогтолцооны эрс шинэчлэлд намынхаа болон бүлэглэлийн явцуу эрх ашгийн үүднээс хандваас үндэсний эрх ашгаас урвасантай дүйцэх хэмжээний гэмт хэрэг, нүгэл болох болно. Цаг үе бидэнд эрс шинэчлэлийг бас тулгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Бат
Ардчилал гэж цэжэ дэлдсэн арчагүй хүмүс, хариуцлага, ухамсар гэдгйг мэддэггүй төрйн албанд өмнөх 4 жилд ихээр орж ирсэний гай.Тэд одоч дотор нь ажилласар л бн.Зүгээр л төрд шургалагчид ер АН-хан муу х
2018/10/01 66.181.160.9