8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Эрдэнэ: Өр авлага буурсан мэтээр ард түмний тархийг угаадгаа болимоор байна

2018-10-01 12:15:00

УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганы эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга, МАН-ын дарга М.Энхболд нар үг хэлсэн юм. Үүний дараа УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ зарим асуудлаар байр сууриа илэрхийлэв. 

-Олонхоороо түрий барьж баталвал энэ төсөв сайн төсөв болж чадахгүй-

Тэрбээр "Эрх баригчдын хийж буй ажлыг "Өр авлага буурсан мэтээр ард түмний тархийг угаадгаа болимоор байна.

Монгол Улсын гадаад өр 27.5 тэрбум ам.доллар хэвээрээ байгаа. Засгийн газрын өр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 3.5 тэрбум ам.доллараар өссөн. Гадаад өр өсөөд байхад төсвийн алдагдлаа нөхсөн үйл ажиллагаагаа өр дарсан мэтээр улс төрийн зорилгоор ажиллах зарчим байхгүй. Өрийг өрөөр дарахгүй гэсэн нь хаана байна. Багш, ажилчдын цалинг нэмж чадахгүй байгаа хэрнээ оюутан сурагчдад тэтгэлэг өгөх тухай төсөв дээр суулгаж оруулж ирсэн байна.

 Тийм л байсан бол оюутны 70-ыг яах гэж байхгүй болгосон юм. Үр дүнтэй ажил хийхгүй, дараагийн сонгууль харсан алхам хийж байна. Энэ нь ь эрх баригчид хуучин арга барилаараа ажиллаж байгаагийн илрэл. Өнөөдөр долларын ханш 2500 гараад явчлаа. 2600 руу хүрэхэд дөхөж байгаа ийм үзүүлэлт харагдаж байна. Шатахууны үнэ өсгөхгүй, долларын ханш, инфлиацийг барьж байх ёстой төрийн байгууллагууд ажлаа хийж чадахгүй байна. Монголбанк өнөөдөр инфлиаци руу хандсан мөнгөний бодлогоо явуулж байх ёстой байгууллага. Энэ бодлогоо явуулж чадахгүй байна. Зөвхөн валютын нөөцийг нэмэгдүүлэх тал дээр анхаарлаа хандуулж бусад бодлогоо орхигдуулсан энэ алдаа нь өнөөдөр харагдаж байна. Иймээс төсвөө зөв хэлэлцэх нь чухал байна. Хэт олонхоороо түрий барьж баталвал энэ төсөв сайн төсөв болж чадахгүй гэж харж байгаа" гэв.

Д.Болор 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Хэн энэ өрийг тавьсан билээ. Ан ман 2 ээлжилж идсээр өөрсдөө бордсон гахай болцгоосон. Худал гэвэл эрдэнээ чи өөрийгөө толинд сайн харчих гахай минь. М энхболдоо чи бас өөрийгөө толинд хар яг л гахай
2018/10/01 59.153.115.232
Дао Лянь Чжи
Болимоор байна тэгмээр байна гэж гоншгонож суухаар юм хийгээч ээ.Ядахдаа Баасанхүүг загнадаг шигээ Ми данжаадаа загначихаач.Чадах уу чи..
2018/10/01 103.111.68.3
Ли
АН өөрсдөө сөрөг хүчнийхээ ажлаа хийхгүй хий улин хуцаж унгас алдахаас өөр юу ч хийхгүй байна.
2018/10/01 103.111.68.3
zochin
AN-iihan yundaa genet ard tumend hairtai bolchihovoo uursduu tur barij baihdaa irgeddee helehguigeer zunduu l ur tavisniig ni odoogiin ZG bolomjooroo tulj baigaag yagaad eserguutseed bgaa yum be
2018/10/01 202.179.27.108
Bi
Энэ их өрийг танай АН-ын дуракууд үлдээсэн биздээ.Юунд бухимдаад байгаа юм.харин ч энэ ЗГ танагтай байгаа шүү.Хөдөө орон нутаг аль ч шатанд та нар 4 жил Монголыг завхруулсан даа.Бардам хэлэх байна.
2018/10/01 66.181.160.9