Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Батсуурь нарын гишүүд энэ сарын 13-нд Улаанбаатар-Москва-Берлин чиглэлд нисэх гэж МИАТ-ийнхнийг хүнд байдалд оруулж, онгоц саатуулсан талаар бид иэдээлсэн билээ. Сайд, УИХ-ын гишүүд өөрсдийн суудлаа голж, “Бид энгийн суудалд суухгүй. Энэ тасалбараар нэгдүгээр зэрэглэлийн суудалд сууна” хэмээн зүтгэжээ. Улмаар нислэгийг ойролцоогоор 25 минут саатуулсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ талаар МИАТ-аас тайлбар ирүүлжээ. Тэд "2016 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн УЛААНБААТАР МОСКВА БЕРЛИН чиглэлийн ОМ135 дугаар аялал 33 минут саатсан болно. Тус аялалаар зорчсон Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар энгийн ангиллын тийзтэй байсан бөгөөд агаарын хөлөгт орсоны лараа бизнес ангиллын суудалд суух хүсэлт гаргасан. МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн а/111 дугаар тушаалаараа батлагдсан зааврын дагуу “...Төрийн албан хаагч нь албан томилолтооор явж байгааг батлах албан бичиг буюу томилолтын хуудас байхгүй тохиолдолд ердийн зорчигийн адилаар билетийг бичиж, төрийн албан хаагчийн SSR, OSI, RMK мэдээллийг суудал захиалгад оруулах шаардлагагүй болно”. Энэ тохиолдолд энгийн ангиллын суудлаар үйлчлэх бөгөөд холбогдох дүрэм журмын хүрээнд агаарын хөлөг дотор зорчигчдын суудлыг өөрчлөх боломжгүй болно" гэсэн байна.
МИАТ: Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Батсуурь 33 минут нислэг саатуулсан
2016-02-18 14:41:00