8o
Улаанбаатар хот
mobile menu

А.Энхтөр: Байдрагийн гол дагасан таван сумын нийт ард иргэд хортой ус уухад хүрээд байна

2018-10-01 12:31:16

“Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-аас Баянхонгор аймгийн Жаргалант сум дахь хууль бус алт олборлолт, Байдрагийн голыг бохирдуулж буй бохир үйл ажиллагааны талаар дөнгөж сая  мэдээлэл хийнэ.

Мэдээллийн эхэнд "Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя" ТББ-ын удирдах зөвлөлийн дарга, тэргүүн А.Энхтөр "Миний бие Байдрагийн гол ус, булаг шандыг эхнээс нь эцсийг нь хүртэл ариун тунгалгаар нь урсгахын төлөө үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Миний хувьд энэхүү хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа алтны компаниудын үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор үертэй голоор унаж тусан байж, сумаасаа унаанд дайгдаж, Улаанбаатар хот орж ирж хэвлэлийн хурал хийж байгаа байдлыг нь танилцуулсан. Дараа нь Мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан. Хоёр ч удаа уул уурхайн компанийг зогсоосон. Аймгийн мэргэжлийн хяналт, аймгийн Засаг даргад хандсан, хамгийн сүүлд нь Ерөнхийлөгчийн тамгын газарт хандсан боловч алтны компаниуд нь үйл ажиллагаагаа явуулсаар байна. Одоо миний хувьд Монгол Улсын шүүхэд л найдаж байна. Энэ хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд дээр шүүхийн маргаануудыг эхлүүлсэн явж байгаа. Монгол Улсын шүүх Байдрагийн гол дагасан таван сумын нийт ард иргэдийг хортой ус уухад хүрээд байна. Монгол Улсын шүүх хүн малтайгаа өвчинд шаналж яваг гэж шийдвэр гаргахгүй байх гэж найдаж байгаа" гэсэн юм.

Мөн "Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя" ТББ-аас хэвлэлийн хурлын дараа холбогдох албан тушаалтнуудад албан бичиг хүргүүлж байгаагаа илэрхийллээ. Үүнд:

  1. Ажлын хэсэг томилон дээрх зөрчлийг шалгасан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэхүү шалгалтын ажлаа үр дүнтэй болгож, дахин ийм зөрчил гаргуулахгүй байх талаар дорвитой арга хэмжээг авч өгөхийг хүсэж, албан бичиг хүргүүлж байна.
  2. Мэргэжлийн хяналт болон Байгаль орчны улсын байцаагч нарын зүгээс зөрчлийг нь тогтоогоод зогсоогоод байхад хүчээр ажиллаад байгаа уурхайн компанийн удирдлагууд, тэдгээр компанийг ажиллах нөхцөлөөр хангаад байгаа албан тушаалтнуудад хэрэг үүсгэн шалгаж өгөхийг Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан, Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа С.Баатаржав нараас хүсэж, албан бичиг хүргүүлж байна.

Д.Болор  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Шударга халх
Яасан аймхай юм бэ нутаг хошуугаарай очоод чулуу мод муудсан мах ногоо үхсэн нохой муураар шидээд зодоод хөөгөөд явуулаач үнэн юм бол
2018/10/01 202.179.26.26
  • Recent
  • Most Read
  • Most Comment