8o
Улаанбаатар хот
mobile menu

"МАН-ын бүлэг Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй боломжгүй" гэв

2018-10-01 14:40:00

УИХ дахь Монгол Ардын намын бүлэг өнөөдөр уралдаанаа хийж, Монгол Улсын 2019 оны төсөв, Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт, гишүүд тойрогтоо ажилласан тухай гэсэн гурван асуудлыг хэлэлцжээ. Бүлгийн хуралдааны эхэнд Монгол Улсын 2019 оны төсвийн асуудлыг хэлэлцэн, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулахаар тогтсон байна. Үүний дараа Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцээд, “УИХ-аас гаргасан шийдвэрийг Үндсэн хууль зөрчөөгүй учир Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй боломжгүй” гэж МАН-ын бүлгийн гишүүд үзжээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагааны үеэр тойрогтоо ажиллаж, иргэдийнхээ санал, сэтгэгдлийг сонссон. Иймд төсөв батлахаас өмнө гишүүдийн тойрогтоо ажилласан мэдээлэлтэй танилцаж, ард иргэдийн санал хүсэлтийг сонсч нухацтай хэлэлцэх шаардлагатай байна гэж үзсэн байна. 

Бүлгийн хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнийг салбартаа сайн ажилласныг онцолж, улс төрийн хариуцлага хүлээж, чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул энэ долоо хоногт чөлөөлж, оронд нь шинэ сайдын томилгоог хийнэ гэдэг мэдээлэл өглөө

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment