8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН, МАХН-ын шантааж хэдий болтол үргэлжлэх вэ?

2016-02-18 15:53:00

УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 12-нд УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар захирамж гаргасан билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид 24 асуудлыг хэлэлцэхээр тусгаж, чуулганыг 02 дугаар сарын 15-ны өдрийн Даваа гарагийн 09.00 цагт эхлэхээр товлосон. Гэвч энэ өдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж чадаагүй. Учир нь ирц хүрээгүй. Тодруулбал МАН-ынхан тэр чигээрээ хурал тасалсан. Тэд энэ шалтгаанаа АН-тай холбож тайлбарласан.

“Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын ирц бүрэн эрхийнхээ хугацаанд анх удаа 76-уулаа болж рекорд тогтоосон. Сандал ширээний асуудал ярихаараа гишүүдийнх нь ирц бүрддэг. Улс орны хөгжилтэй холбоотой, өөрсдийнх нь хэлж байгааагаар чухал асуудал хэлэлцэх гэхээр эрх баригчдын өөрсдийнх нь ирц бүрддэггүй. Ийм хариуцлагагүй эрх баригчид байж болохгүй. АН эхлээд ирцээ бүрдүүлчих. Ирцээ бүрдүүлээд чуулганы нээлтээ хийчихвэл бид оролцоод явна” хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлсэн. Ирц бүрэлдээгүй шалтгаанаар УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг дахин зарлаж өнөөдөр хуралдуулахаар зар тараасан. Өглөөгийн  09 цагт эхлэх ёстой байсан хуралдаан хоёрхон гишүүний ирц хүрээгүйгээс үдээс хойш 14 цаг хүртэл хойшлуулсан. Гэвч чуулган бас л хуралдаж чадсангүй. УИХ-ын дарга З.Энхболд “семинар”-ыг хааж байгаагаа мэдэгдэж маргааш 09.00 цагт дахин цуглахаар боллоо. 

УИХ-ын ээлжит бус чуулганыг нээх боломжгүй байгаа талаар УИХ-ын дарга З.Энхболд байр сууриа илэрхийлж, МАН, МАХН-ын гишүүдийг цалингаа авдаг шигээ ажлаа хийхийг сануулсан. Энэ явдлыг хуулиараа хориглогдсон байгаа Н.Энхбаярыг Шадар сайд болгохын тулд шантааж хийж байна хэмээн АН-ын гишүүд МАН-нхыг буруутгаад байгаа бол МАН-ынхан Ээлжит бус чуулганы хуралдааныг зарлахад намын бүлгүүд хуралдаж байж шийддэг. Ээлжит бус чуулганаар эхлээд хэлэлцэх асуудлаа тохиролцдог. Гэтэл УИХ-ын дарга хууль зөрчиж, шууд ээлжит бус чуулганыг  зарласан. Тийм учраас өнөөдөр АН-аас бусад бүлгийн гишүүд орохгүй хэмээн мэдэгдээд байгаа юм.

Гэвч МАН, МАХН-ын шантааж хэдий болтол үргэлжлэх нь тодорхойгүй байна. Дөрөв дэх удаагаа зарлагдаж байгаа ээлжит бус чуулганыг МАН-ын зарим гишүүд "АН-ынхан Ерөнхий сайдыгаа аврах үед ирцээ 100 бүрдүүлсэн. Харин одоо Үндсэн хуулийн цэц рүү халдахаар дахин ирцээ 100 хувь биелүүллээ" гэсэн юм ярьсан шиг өрөөндөө сууж байна. 

Сэтгүүлчид яагаад чуулгандаа суухгүй байгаа шалтгааныг УИХ-ын Л.Цогоос лавлахад “Би юу ч хариулахгүй. Миний бие өвдөж байна. Толгой эргээд байна” гэсэн хариултыг өгчээ. Харин Н.Батцэрэг гишүүн “Би ямар ч асуултанд хариулахгүй” хэмээжээ. Мөн УИХ-ын гишүүн М.Сономпил, Г.Уянга нар өрөөндөө суугаад чуулганы ирцийн байдлыг ажиж суусан. УИХ-ын гишүүн Г.Уянгаас яагаад ээлжит бус чуулганд оролцохгүй байгааг тодруулах гэсэн боловч бас л тодорхой хариултыг өгөөгүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Zorigt. You can take foto. It will be interesting for you. Nothing For you to do in your office.
2016/02/18 103.17.108.42
zochin
Kommunistuudiig ali hediin archij hayah bsan
2016/02/18 103.17.108.42
ардчилсан баас
АН-ы унгас алдалт үргэлжилж байна
2016/02/18 103.17.108.42
мммммммммммммм
Ийгл үзээрэй АН унгас алдаж байна, одоо шүдэнз зурвал дэлбэрлээ
2016/02/18 103.17.108.42