8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2018-10-02 08:50:12

09:00 цагт: Энэтхэгийн Элчин сайдын яамнаас Махатма Гандигийн гудамжинд байрлах Махатма Гандигийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.

09:00 цагт: “Новотел” зочид буудалд Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын хурал болно.

10:00 цагт: “Blue Sky” зочид буудалд “Алтны форум” уулзалт, хэлэлцүүлэг болно.

10:00 цагт: МУИС-ийн Номын санд ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, MERIT төсөл хамтран хэрэгжүүлэх “Мэдлэгийн портал” төслийн нээлт болно.

11:00 цагт: “Үндэсний мэдээллийн төв”-д Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс "Оюутолгойн 51 хувийг нээлттэй хэлэлцэх ёстой" сэдвээр мэдээлэл хийнэ.

13:00 цагт: Багшийн хөгжлийн ордонд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт аутизмтай хүүхдүүдэд хичээл заах сургагч багш бэлтгэх сургалтын нээлт болно.

13:00 цагт:  “Max Tower”-т Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойн баярын өдөрлөг болно.

13:00 цагт:  Бараа, бүтээгдэхүүнээ экспортод гаргах, олон улсын бизнесийн туршлагаас суралцах сонирхолтой аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад зориулсан сургалт ХХААХҮЯ-нд болно.

13:30 цагт: “Мишээл Экспо төв”-д "Дижитал хэрэглэгч-Эрүүл мэнд" сэдэвт форум болно.

14:00 цагт:  "Корпорейт Конвэйшн Центер"-т Монголын мэргэжлийн боловсролын салбарын багш нарын баярын нэгдсэн арга хэмжээ болно.

Төрийн ордонд

09:00 цагт:  “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

11:00 цагт: “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

13:00 цагт: “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

15:00 цагт: “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment