8o
Улаанбаатар хот
mobile menu

Өмнөд Солонгос Монголоос гэрээт ажилчин авахгүй

2018-10-02 08:53:09

Өмнөд Солонгос улсын жижиг, дунд үйлдвэрлэгчдийн холбоо өнөөдрөөс эхлэн тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах гадаад ажилчдын захиалгыг авч эхэлжээ. Ажил олгогчдын захиалгын дагуу энэ оны дөрөвдүгээр улиралд тухайн компанид ажиллах гадаадын 7.336 ажилчин бэлэн болох ба хөдөлмөрийн гэрээгээр Непал, Мьянмар, Бангладеш, Вьетнам, Шри Ланка, Индонез, Узбекистан болон Кампучи гэсэн 8 орны иргэдийг санал болгосон байна.

Ингэснээр Өмнөд Солонгос улс дөрөвдүгээр улиралд Монголоос гэрээт ажилчин авахгүй болж байгаа юм байна.

Өмнөд Солонгос улс 2019 онд гадаадаас хамгийн багадаа 27.000 гаруй ажилчин шинээр авахаар төлөвлөсөн ба Монголоос гэрээт ажилчин авах эсэх нь өнөөгийн байдлаар тодорхойгүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Яана даа
Азгүй оркууд. Одоо Монголд приус унаж архи ууж хулгай хийгчид нэмэгдэнээ
2018/10/03 66.181.190.33
Ээгий
Хулгай хийх, Хүүхэн хүчиндэх, гэх мэт хамгийн бузар булай юмыг эндээс явсан оркууд хийж байна. Бүгдийг хамруулаагүй ч ганц нэг нь ийм аймаар юм хийсэн хүмүүс монголчуудаа алдаг юм даа.
2018/10/02 122.201.17.226
Ээгий
Аргаггүй ш дээ. Тэнд хамгийн буруу зүйлийг хэн хийж байна Монголчууд хийж байна. Ажил дээрээ архи уух, уугаад зодолдох, архи ууж ажил таслах, Ажлын дүрэм журам зөрчих, гэнэт ажлаа ор сураггүй хаях, г
2018/10/02 122.201.17.226
Bool
Bitgii avaasai,
2018/10/02 202.21.106.123
  • Recent
  • Most Read
  • Most Comment