8o
Улаанбаатар хот
mobile menu

С.ЗОРИГ: УИХ-ын гишүүн болчихоор их юм мэддэг, ухаантай хүн болчихлоо гэж бодоод байх шиг байна

2018-10-02 09:22:00

Ардчилсан хувьсгалын алтан хараацай гэгддэг С.Зориг агсан 1998 онд тэрээр бусдын гарт цаг бусаар амиа алдлаа гэсэн мэдээ Монголын ард дуулсан юм. Тэрхүү харамсалт үйл явдлаас хойш жил бүрийн энэ өдөр түүний гэр бүлийнхэн, АН-ынхан, журмын нөхөд, ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд болон үйл хэргийг нь мэддэг, хүндэтгэдэг ард түмэн хөшөөнд цэцэг өргөж, дурсгалыг нь хүндэтгэдэг уламжлалтай билээ.

Тэртээх 20 жилийн өмнө төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэлж байсан онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

  • Би монгол хүний саруул ухаанд итгэдэг /гадаадад сурдаг дүү охиндоо бичсэн захидалд/
  • Бидний хувь заяа бидний гарт л байна.
  • Монгол хүн гэдэг өөрөө асар их эрдмийн уурхай.
  • Залуучуудыг дэвшvvлж гаргах нь зөв. Харин мэргэжлийн өндөр ур чадвартай хvмvvст зайлшгvй тулгуурлан ажиллах шаардлагатай. Одоо тэднийхээ vгийг сонсохгvй байх хандлага зарим газар илрээд байна. Төрийн залгамж холбоо гэдэг юм зайлшгvй зvйл.
  • Улс төрч өөрөө асар ухаантай хvн байх шаардлагагvй. Тодорхой хэмжээний өргөн мэдлэг, хvмvvсийг өөртөө татаж, хойноосоо дагуулах чадвар шаардлагатай. Бусад хvний оюуныг зөв ашиглаж, тэдний хуримтлуулсан мэдлэгийг бөөгнөрvvлээд чиглvvлж чаддаг байх нь чухал. Чадалтай хvмvvстэй нягт хамтран ажиллаж чадвал тэр нь хамгийн сайн чанар.
  • Шинэ баялгийг бий болгохын тулд хөрөнгө оруулалтыг нэмэгдvvлэх, ингэснээр хvмvvсийг ажилтай болгох нь чухал.
  • Улс төрд шийдвэр гаргахдаа дараах 4 ашиг сонирхолыг дараалж авч vзэх хэрэгтэй. Эхний ээлжинд улсынхаа ашиг сонирхлыг, намынхаа ашиг сонирхлыг, аливаа нэг санхvv эдийн засгийн бvлэгт ордог, тийм сонирхол байдаг бол бvлгийн сонирхлыг, хамгийн сүүлд хувийн сонирхлоо тавья. Энэ дарааллаа алдаж болохгүй алдах юм бол ялзрах тvвшинд орно.
  • Би хамгийн гэдэг үгэнд дургүй.  Хамгийн гэж ганц юм хэзээ ч байхгүй.
  • Манайхан УИХ-ын гишүүн болчихоор өөрийгөө хамгийн их юм мэддэг, хамгийн ухаантай хүн болчихлоо гэж бодоод байх шиг байна.
  • УИХ-ын гишүүд бид бие биеэ хүндлэхгүй бол, төр нь өөрөө өөрийгөө хүндлэхгүй бол энэ улс чинь яаж нэгнийгээ хүндэлдэг, хайрладаг нийгэмтэй болох юм бэ.
  • Монголчууд бид цөөхөн. Тиймээс бие биедээ итгэж байж л хөгжинө.
  • Өнөөдөр жижиг сонирхлууд давамгайлах хандлага гаргачихаад байна. Үүнийг шийдвэртэй даван туулах цаг боллоо шүү дээ. Энэ бол ардчиллыг шалгах хоёр дахь шат юм. Үүнийг хэр давахаас хөгжлийн ойрын ба хэтийн төлөв тодорхойлогдоно.
  • Амралт нь ажил. Ажил нь амралт юм. Хүний хийж байгаа ажил санаанд нь нийцэж байвал түүний зааг алга болдог.
  • Ухаан бол өөрөө авьяас
  • Тайван замын тэмцэл бидний гол зорилго. Ард түмэн бидний хэн болохыг ширтэн харж байна. Бидэнд ардчилалд тэсвэр, тэвчээр хэрэгтэй.
  • Аугаа зорилго тавьсан бол түүндээ гагцхүү далайцтай сэтгэж, хүлээцтэй хандаж чадвал хүрч болно.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment