8o
Улаанбаатар хот
mobile menu

Гүүрэн гарцын ажил үргэлжилж байна

2018-10-02 12:50:00

Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил үргэлжилж буй. Өнөөдрийн байдлаар үндсэн гүүрийн 95 шон сууриас 75, 9-р тулгуурын 1-р суурийн өрөмдлөгийн ажил хийгдэж байна. L туслах гүүрийн 8 өрөмдмөл шонт суурь, нийт 83 шон суурийн цутгалт хийгдсэн. Хуваарилах хавтан 40 хийхээс 25, 37 баганан тулгуур хийхээс 25 багана, үндсэн гүүрийн 3 дам нуруу цутгалт авсан, 1 нь арматурчлал хийгдэж байна.

Олимпын гудамжны баруун талд хийгдэж буй цахилгааны кабелын блокийн худаг 5 хүртэлх сувагчлалын буцаан дүүргэлтийн ажил хийгдсэн. Нарны замын урд байрлах цахилгааны худаг 6-гийн ул бетон, шалны бетон цутгалтын ажил болон худгийн хананы арматур, хэв хашмалын ажил хийгдэж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment