МАН-ын удирдлагын төлөөлөгчид Дорнод аймаг руу шуурхай баг болон гарчээ. Учир нь сонгууль ойртсон энэ үед тус аймгийн намынхан хоорондоо эвдэрэлцэж, нэгийгээ сохор болгох дөхсөн байна. Уг нь энэ сарын эхээр үүрийн хурлаа хийж, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ ярилцах болсон байна. Гэтэл энэ хурал нь хэт улстөржсөнөөр зодоон болно хувирчээ. Үүрийн хурлын үеэр аймгийн МАН-ын хяналтын хорооны дарга З.Түвшиндорж ирээд энэ хурал хүчингүй, ирц хүрэхгүй байхад хуралдлаа хэмээн омогдсон байна. Хэрлэн сумын VI үүрийн дарга З.Оргил энэ үеэр мөн бухимдаж түүнийг уур омгоо дарахыг шаарсан байна. Гэвч З.Түвшиндорж түүний нүүр рүү цохиж хүнд гэмтэл учруулжээ. Уг зодооны улмаас З.Оргилын нүдний орчим сэтэрч цус их алдсан байна. Өнөөдөр тэрээр Улаанбаатарт ирж шүүх эмнэлэгт үзүүлэн эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Харамсалтай энэ зодооны уршгаар З.Оргилын баруун нүд сохрох аюултай гэж эмч нар хэлсэн байна. Хохирогч намын анд З.Түвшиндоржийг цагдаагийн байгууллагад өгөн гомдлоо гаргасан байна.
Дорнодын МАН-ынхан зодолдож, нэгийгээ хараагүй болгох шахжээ
2016-02-18 17:00:00