8o
Улаанбаатар хот
mobile menu

Сурагчдын амралт энэ сарын 27-ноос эхэлнэ

2018-10-02 15:05:00

2018-2019 оны хичээлийн жилд мөрдөж буй ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц 2018 оны тавдугаар сард батлагджээ. Хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчдын хичээллэх, амрах хуваарийг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газраас гаргалаа.

НИЙСЛЭЛИЙН СУРАГЧИД: НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН АМРАЛТ

-Бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног;

ХОЁРДУГААР УЛИРЛЫН АМРАЛТ – I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 13-ныг дуустал 3 долоо хоног, – VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног;

ГУРАВДУГААР УЛИРЛЫН АМРАЛТ – Бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног; ЗУНЫ АМРАЛТ – I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас, – III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс, – VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.

АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧИД:

НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН АМРАЛТ – Бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног;

ХОЁРДУГААР ДУГААР УЛИРЛЫН АМРАЛТ – I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног, – VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 06-ныг дуустал 1 долоо хоног; – Цагаан сарын амралт 1 долоо хоног;

ГУРАВДДУГААР УЛИРЛЫН АМРАЛТ– Бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нийслэлийн сурагчдын III улирлын амралттай харьцангуй 1 долоо хоногийн өмнө эхэлж болно эсвэл 1 долоо хоногийн сүүлд дуусгаж болно/;

ЗУНЫ АМРАЛТ – I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас, – III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс, – VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment