8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахыг дэмжсэнгүй

2018-10-02 12:29:00

Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэв. ҮХЦ  Хэнтий аймгийн УИХ-ын  42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг ҮХЦ хэлэлцээд Үндсэн хуулийн холбогдох заалт зөрчсөн гэж үзсэн түдгэлзүүлсэн юм.

Ингэхдээ "УИХ нөхөн сонгууль товлон зарлахдаа, Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд төрийн байгууллагын бусад шийдвэр бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчиж, улмаар Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдлын зарчим алдагдах, иргэдийн төрийн байгууллагад сонгогдох эрх зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн байна "хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэсэн.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахыг дэмжсэнгүй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment