8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Мөнхтунгалаг: 1.3 сая ам.долларын асуудлаар баривчилгаа хийгээгүй

2018-10-03 08:39:00

Өчигдөр 11.00-14.00 цагийн хооронд Тагнуулын ерөнхий газраас  баруун дөрвөн замд байрлах “Голомт” хотхоны С блокны нэг байранд гүйцэтгэх ажиллагаа явуулж дөрвөн хайрцаг бүхий нотлох баримт бүхий бичиг баримтыг хураасан нь нэлээд дуулиан дэгдээлээ. Тус үйл явдлын араас ТЕГ-аас мэдээлэл хийж, “Тагнуулын ерөнхий газар нь тагнуулын байгууллагын хуульд заасан 10, 11 дүгээр зүйлийн дагуу харьяаллын гэмт хэрэгтэй тэмцдэг. Энэ хүрээнд Монгол улсын Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйлд заасан тагнуул хийх гэмт хэргийн шинж агуулсан гадаад улсын иргэний үйл ажиллагааг Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж саатуулсан. Одоогоор мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж буй учир хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн мэдээллийг өгсөн. Тэгвэл тус гүйцэтгэх үйл ажиллагааны талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас тодрууллаа.

Өчигдөр ТЕГ-аас Голомт хотхонд ажиллагаа явуулах үеэр 1.3 сая ам.долларыг оруулж ирсэн хятад иргэдийг баривчлах гэж байна гэсэн мэдээлэл гарч нэлээдгүй дуулиан дэгдээлээ. 1.3 сая ам.долларын асуудлыг АТГ шалгаж байгаа. Тэгэхээр АТГ энэ ажиллагаанд оролцсон уу? 

-АТГ-аас өчигдөр Голомт хотхонд 1.3 сая ам.долларын асуудлаар тагнуул болон цагдаагийн байгууллагатай хамтран ямар нэгэн ажиллагаа, баривчилгаа хийгээгүй. Тэгэхээр энэ мэдээлэл худал. Юуны өмнө албан ёсны эх сурвалжид тулгуурлаж зөвхөн үнэн бодит мэдээллийг иргэд, олон нийтэд түгээж байхыг зарим сонин, телевиз, сайтын сэтгүүлчдээс хүсье. УИХ-ын нэр бүхий хоёр гишүүн, дүүргийн прокурор, цагдаагийн удирдах албан тушаалтан, ашигт малтмалын газрын дарга гэх зэргээр сонин хэвлэлд тодорхой нэр дурдан мэдээлж байгаа нь огт үндэслэлгүй юм. Зарим хэвлэлээр бичээд байгаа шиг дээрх нэр дурдсан хүмүүсийн орон байрнаас 1.3 сая ам.доллар хурааж аваагүй. Энэ тухай АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог хэвлэлийн хурал дээр маш тодорхой хариулт өгсөн. Үүнийг манай сэтгүүлчид мэдэж байгаа.  

-Тэгвэл 1.3 сая ам.долларыг хэний гэрээс хурааж авсан юм бэ? Энэ тухай албан ёсны мэдээлэл өгөөч?

-Цагдаагийн байгууллагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зарим шинжээчийг хуурамч дүгнэлт гаргасан гэх асуудлаар шалгаж байх явцад нэр бүхий энгийн иргэнээс бусдад хахууль өгсөн байж болох үйлдэл илэрсэн. Хахуулийн асуудлыг АТГ хамтарч шалгах ёстой болсон. Ингээд авлигатай тэмцэх болон цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга ахлан шалгаж байгаа. Ийнхүү шалгах явцад дээрх нэр бүхий энгийн иргэнээс шинээр хээл хахуулийн үйлдлийг илрүүлж, 1.3 сая ам.долларыг хураан авсан. Одоо энэ хэргийг нарийвчлан шалгаж байна.

-“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг АТГ сүр дуулиантай баривчлаад суллачихлаа. Яагаад суллачихав? Хүү нь УИХ-ын гишүүн болохоор хуулийн байгууллагад нөлөөлсөн үү гэж иргэд хардаж байна л даа. 

-Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ч.Ганзоригт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Улмаар түүнийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүгчийн захирамж өчигдөр гарсан байна. Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагаас хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлсэн.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Shar tokhoi
Mongoliig yneheer huuliihan turiihun gutaan doromjilj.Jinhen jyujegleed ard irgediig shulj hulihdaj duusahgyi butsartai gadnii gar hol bolson novshiin tur bolj.Mongol uls yneheer syirjee .
2018/10/04 185.75.139.248
zochin
shulmas
2018/10/03 77.136.198.127
  • Recent
  • Most Read
  • Most Comment