8o
Улаанбаатар хот
mobile menu

Гурван байнгын хороо хуралдана

2018-10-03 08:54:00

БАЙНГЫН ХОРООДЫН ӨНӨӨДРИЙН ХУРАЛДААНЫ ХУВААРЬ, ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД

10 дугаар сарын 03-ны Лхагва гарагт:

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь нарын 4 гишүүн 2018.06.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийг хэлэлцэх эсэх/;
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийг хэлэлцэх эсэх/.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:
- Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудал.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:
- Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлт.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл