8o
Улаанбаатар хот
mobile menu

А.Эрдэнэбаяр: Хонины арьс нөмөрсөн чононуудын үнэнг илчлэх цаг болсон

2018-10-03 09:11:00

-Энэ баасан гарагт төрийн ордны баруун талд бүх нам, иргэд болон ТББ-уудтай хамтран жагсана-

“Улсаа аваръя” ард түмний хөдөлгөөнөөс ТББ-уудтай  хамтран сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Энэ үеэр оюутолгойн 51 хувийг ард түмэндээ эзэмшүүлэх нээлттэй сонсгол хийх асуудлаар энэ сарын 05-нд жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдэв.

Энэ талаар “Улсаа аваръя” ард түмний хөдөлгөөний тэргүүн А.Эрдэнэбаяр Энэ баасан гарагт төрийн ордны баруун талд бүх нам, иргэд болон ТББ-уудтай хамтран өглөө 09:00 цагаас жагсаал хийнэ. Бидний зүгээс эрх баригчид Монгол улсын үндсэн хуульд заасны дагуу Монголын ард түмэн оюутолгойн болон бусан ашигт малтмал уул уурхай олдвороос 51 хувиас дээш хувийг эзэмших эрхтэй гэсэн хуулийн заалтыг биелүүлэхгүй бол УИХ тарахыг шаардаж байгаа юм. Их хурал дээр үндэсний хөдөлгөөний зүгээс 10 иргэний нийгмийн мэргэжлийн холбооны тэргүүн орж сонсгол үйлдэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. Оюутолгойн гэрээ өөрөө эрхзүйн чадамжгүй, хуулийн зөрчилтэй гэрээ болсон гэдгийг ард түмэн мэдэх болсон. Монгол улсын төрийг барьж байгаа хүмүүсийн хүмүүсийн 90 хувь нь луйварчин. Монгол улс ганцхан үндсэн хуулинд захирагддаг. Бусад шинэ шинэ хуулийг луйварчид зохиож гаргадаг. Өөрөөр хэлбэл манайд төрийн алба хашиж байгаа хэсэг хүмүүст хууль үйлчилдэггүй. Харин ард түмэнд тэдний зохиосон хууль үйлчилдэг. Иймээс Монголыг системийн хямралд оруулсан хонины арьс нөмөрсөн чононуудын үнэнг илчлэх цаг болсон" гэсэн юм.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Тожоо
Зөв дэмжиж бна.бүх хүмүүс очоорой гуйж бна за.Бидэнд өөр юу ч хэрэггүй өдөржин шөнөжин жагсаж тэмцэцгээе.луйварчидаас мөнгөө авцгааяа
2018/10/03 66.181.190.128
irgen
demjij baina, tegeed ilchleh cagn hezee vee, yariiad l baih yum
2018/10/03 116.112.156.154
  • Recent
  • Most Read
  • Most Comment