8o
Улаанбаатар хот
mobile menu

Манай улсад дараах 4 төрлийн хаягдлыг дахин боловсруулж байна

2018-10-03 11:40:26

Манай улсад дараах 4 төрлийн хаягдлыг дахин боловсруулж байна. Үүнд: 

Гялгар хаягдал: Манай улсад үүсэж буй нийт хуванцар төрлийн материалын хог хаягдлын 0,5 тн PE гялгар уутны хаягдал эзэлдэг. Гялгар нь шинж чанараараа хатуу, зөөлөн байдаг бөгөөд тус хаягдлыг дахин боловсруулж буй 2 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна.  Гялгар уут нь байгальд 15 жилийн хугацаанд уусаж алга болдог бөгөөд энэ хугацаандаа хүрээлэн буй орчинд хөрсний элэгдэл, хөрсний бохирдлыг үүсгэдэг.

 

Лаазны хаягдал: Манай улс жилд нийт 40 сая литр лаазтай шар айраг, 12.5 сая ширхэг лаазтай ундаа хэрэглэдэг байна. Үүний үр дүнд 80 сая ширхэг лааз хог хаягдал болон гарсан бөгөөд энэ 1,404 тонн лааз гэсэн үг юм. Лаазны хаягдал нь байгальд 100 жил хугацаанд устаж үгүй болдог тул та заавал ангилж хэвшээрэй.

Хуванцар хаягдал: Манай улсад жилд дунджаар 20.000 тонн хаягдал хуванцар гардаг бөгөөд 7.929 тонн нь Улаанбаатар хотоос үүсч байна. Үүний 15.000 тн хуванцар ундаа усны хуванцар сав буюу PET, 4.5 тн LDPE ахуйн хэрэглээний хуванцар сав эзэлж байна. 
Хуванцар хог хаягдал хүрээлэн буй орчинд хаягдсаны дараа нар салхи цаг агаарын өөрчлөлтөд орж өгөршин элэгдэж, анхны хэлбэр дүрсээ алдах нь хийгдсэн полимерийн шинж чанараас хамаараад өөр өөр байдаг. Жижиг хэмжээтэй хуванцар нь байгалийн усаар дамжин гол мөрөнрүү цутган, усны амьтны хоол тэжээлийн системд нөлөөлдөг. Жижиг хэмжээтэй хуванцар идсэн усны амьтан (загас, усны шувуу гэх мэт) нь хоолны дуршилаа алдан өлбөрч үхдэг болох олон улсын эрдэмтэд судалгаагаар тогтоосон байдаг. Цаашдаад, хоол тэжээлээ гээд андууран идсэн хуванцар нь амьсгалыг системд нь гацаж амьсгал нь боогдож үхдэг байна.  Хуванцар савыг үйлдвэрлэх явцад нэмэлтээр хийсэн органик болон органик биш химийн бодисууд нь хүрээлэн буй орчинд тархах аюултай юм. Усанд уусдаггүй шинж чанартай хуванцар материалууд нь нэг орчноос нөгөө орчинд химийн хортой нэгдэлийг зөөвөрлөх аюултай юм. Химийн хортой нэгдлээр хордсон хуванцарын идсэн амьтан тухайн химийг нэгдлээр хордох аюултай бөгөөд цаашлаад эдгээр химийн хороор хордсон амьтанг хүнсэнд хэрэглэвэл хүний эрүүл мэндэд ч гэсэн нөлөөлах магадлал байгаа ч энэ талын судалгаа хараахан сайн хийгдээгүй байгаа билээ.

 

Шилний хаягдал: Манай улс нь шил шилэн бүтээгдэхүүний хувьд 100% импортлогч бөгөөд жилд 319,000 тн шилний хаягдал үүсч байна. Нийт импортоор орж ирж буй шилний 50%-ийг шилэн лонх савалгаатай хүнсний үйлдвэрлэлд ашигладаг. Үүний 5% нь дотоодын үйлдвэрийн шар айрагны шил, ундаа жүүсний шил 5%-ийг эзэлдэг.  Дотоодын үйлдвэрийн шар айраг, архи, виноний шил, компот, даршилсан ногооны шил зэрэг нь дахин ашиглагдаж байна. 
Шилний хаягдал нь байгаль хаягдсан тохиолдолд 1000 жилийн хугацаанд шингэн хөрсийг элэгдэлд оруулах хор хөнөөлтэй тул шилэн хаягдлаа ангилан ялгаж хэвшээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Аз металл
ангилан ялгах хогийн сав хийнэ 99092768
2023/01/04 64.119.30.166
Liza
Шилний хаягдал үнэгүй авах газар байгаа юу?
2020/09/02 202.55.183.178
Зочин
Дахин боловсруулах үйлдвэр нь яг хаана бдаг юм бол??
2019/11/02 103.229.120.160
zochin
Dahin bolovsruulaj baigaa night sain bna.Herhen yaj bolovsruulaj baigaa um be?
2018/10/03 202.126.89.82
  • Recent
  • Most Read
  • Most Comment