Ирэх арваннэгдүгээр сарын 8 болон 26-ны өдрүүдэд хуулийн дагуу бүх нийтээр амрах юм байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их эзэн Чингис хааны өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр нь арваннэгдүгээр сарын 8-ны пүрэв гарагт таарч байгаа юм байна.
Харин арваннэгдүгээр сарын 26-ны даваа гарагт Улс тунхагласны өдөр тохиож байгаа ба энэ өдөр мөн бүх нийтээр амрах заалттай аж.