8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ-ын баримт бүртгүүлэх сайтад нэвтрэх нууц үгээ мартсан хүмүүст өгөх зөвлөгөө

2018-10-03 12:26:35

 www.ebarimt.mn сайт болон апп-д нэвтрэх код, нууц үгээ мартсан бол бүртгэлтэй гар утасны дугаараасаа 131313 дугаарт “?” мессежээр илгээж, шинээр авах боломжтойг Нийслэлийн татварын газраас зөвлөлөө.

Хэрэв бүртгэлтэй гар утасны дугаараа сольсон бол бүртгэлтэй и-мэйл хаягаараа сэргээж авах хэрэгтэй. Гар утас, и-мэйл хаягаар авах боломжгүй бол Улаанбаатар хотод Драгон, Мишээл, Дүнжингарав үйлчилгээний нэгдсэн төвд Татварын нэгжид, хөдөө орон нутагт бол харьяа Татварын албандаа бичиг баримттайгаа очиж нууц үг, нэвтрэх кодоо авах аж.

Татвар төлөгч иргэд Татварын албаны 1800-1288 дугаарт залгах, www.ebarimt.mn цахим сайтад хандаж сонирхсон мэдээллээ авах, мөн Татварын албаны www.mta.mn цахим сайтын “Татварын боловсрол” цэсний “Асуулт хариултын сан”-гаас татварын хууль тогтоомж болон е-баримттай холбоотой мэдээллийг авч болно.

Баримтаа бүртгүүлснээр иргэд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг авдаг билээ. 2017 онд 654,000 иргэнд 78.1 тэрбум төгрөг, 2016 онд 497,000 иргэнд 35.1 тэрбум төгрөгийн буцаан олголт өгчээ.

ЗААВАР:

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Sandag baika
Бүртгэлтэй утасны дугаар нь ашиглахгүй устчихсан бол яхуу.Бүртгэлтэй утасны дугаар нь ашиглахгүй устчихсан бол яхуу.Олон жилийн өмнө хүнээр нээлгэж бсан мэдэхгүй бгамаа
2021/05/06 192.82.67.232
меруерт
би кодоо мартсан тэгээд131313 ? явуулсан боловч код ирэхгүй байна яах
2019/04/21 202.55.188.34
  • Recent
  • Most Read
  • Most Comment