
МИАТ ТӨХК-ийн нислэгийн тийз захиалахдаа онлайнаар зорчигчийн бүртгэлээ хийж, суудлаа сонгох боломжтой болжээ. Онлайнаар өөрийн суух суудлаа урьдчилан захиалвал нисэх буудал дээр тээшээ өгөхдөө Тээшний бүртгэлийн тусгай цэгт хандахад л болно гэж тус компаниас мэдэгдлээ.Ингэснээр нислэгийн тийзийг дамлан үнэ нэмдэг байдлыг таслан зогсооно гэж үзэж байгаа аж.



