8o
Улаанбаатар хот
mobile menu

Их суудлын хуралдааны товыг хойшлуулжээ

2016-02-18 18:24:00

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хийхээр товлоод байсан Их суудлын хуралдааныг хойшлуулжээ. Үндсэн хуулийн цэцийн уг хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт өмнө нь Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр товлосон байсан билээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл