8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Батбаяр: УИХ-ын гишүүн Н.Оюундарийн “Блью Мон” компани "луйварчин" Д.Алтанхуягийн сонгуулийн сурталчилгааны мөнгийг өгсөн

2018-10-04 08:28:00

Одоогоос хэдэн жилийн өмнө  “Зэс эрдэнийн хувь” компани хуурамч хувьцаа гаргаж компанид хувь нийлүүлсэн Орхон аймгийн  24.400 иргэн 600 сая төгрөгөөр хохирсон ноцтой хэрэг гарсан байна. Энэ талаар “Эрдэнэтийн хохирогчдыг хамгаалах, нийгэмд үйлчлэх ТББ”-ын тэргүүн Д.Батбаяртай ярилцлаа.

- “Зэс эрдэнийн хувь” компаниас хуурамч хувьцаа худалдаж авч Эрдэнэтийн маш олон иргэд хохирсон гэсэн. Нэг хүн хамгийн багадаа хэдэн төгрөг, хамгийн ихдээ хэдэн төгрөгөөр хохирсон бэ?

-“Зэс эрдэнийн хувь” компани Орхон аймгийн 24000 ард иргэдийн дэмжлэгтэйгээр 2010 онд байгуулагдсан. Тус компани анх ард иргэдийг ажлын байраар хангана, өндөр цалин өгнө, үйлдвэр барина, 24000 иргэндээ жил болгон ногдол ашиг хүртээнэ гэж амалсан.Үүнд итгэж Орхон аймгийн иргэд 600 гаруй сая төгрөгөөр хувьцааг гар дээрээс  худалдаж авсан. Хамгийн багадаа 1000, 2000, 5000, 10000..............дээд талын хүн 20 сая төгрөгөөр хуурамч хувьцаа худалдаж авсан. Гэтэл энэ хувьцаа нь хууль бус байсан. Хөрөнгийн бирж, үнэт цаасны хувьцаанд бүртгэлгүй  байгаа юм. Нэг зальтай хүн ирээд л хуурамч компани байгуулаад ард иргэдийн толгойг эргүүлээд залилчихлаа.

-Анх Эрдэнэт үйлдвэрийн ашиглаагүй хаясан хоёр овоолго шороог ашиглая та нар үүнд хөрөнгө оруул гэж анх иргэн Д.Алтанхуяг ард иргэдэд санал тавьсан гэж сонссон?

-Үнэн. Эрдэнэт үйлдвэрийн ашиглаагүй хаясан хоёр овоолго шороог ашиглана. Та бүхэн үүнд хөрөнгө оруул. 1000 төгрөгний хөрөнгө оруулсан ч гэсэн та хөрөнгө оруулагч шүү гэх мэтээр залилсан."Эрдэнэт үйлдвэр"-ийн ашиглаагүй хаясан хоёр овоолго гэдэг нь Эрдэнэт үйлдвэрийн технологид таардаггүй баласын болон балансын бус цэвэр зэс шороондоо овоологдоо хаягдсан. Асар их нөөцтэй зэсэн уулан овоолго гэсэн үг. Үндсэндээ алтан уул гэдэгтэй адилхан зэсэн уул гэсэн үг. Үүнийг 1996 оноос хойш “Эрдэнэ” гээд компани ашиглаж байна. Бид нарыг залилуулчхаад 7,8 жил энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр явж байхад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан нарын компани болох “Ачит Эхт” ХХК мөн тус баялагийг ашиглаж байна.

– Иргэдээс цугласан 600 сая төгрөгийг юунд зарцуулсан талаар  та нар мэдэх үү?

-“Зэс эрдэнийн хувь” компанийг үүсгэн  байгуулагч Д.Алтанхуяг гэх хүн хувьдаа захиран зарцуулаад дуусгасан. 2016 оны сонгуулиар Орхон аймагт нэр дэвшихдээ компанийн үйл ажиллагааг сурталчилж байна гэх нэрийдлээр сонгуулийн сурталчилгааны ажилдаа зарцуулсан энэ мөнгийг дуусгасан. Энэ асуудлыг нэг тийш шийдэж чадаагүй байж байтал  “Зэс Эрдэнийн хувь” компанийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь болон гэр бүлийнхэн нь компани болох  “Блью Мон” гэх компанид шилжүүлж, зарсан асуудал үүсч байгаа. Үүнийгээ баталгаажуулах гэж Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж хууль бус шийдвэр гаргуулсан.

– “Блью Мон” компанид  шилжүүлсэн хугацаа нь?

-2016 оны гуравдугаар сарын 2-нд “Блью Мон” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ хийхдээ ард түмэнтэй 50, 50 хувиар эзэмшинэ гэсэн. Гэтэл Блью Мон” компани ард түмэнд биш Д.Алтанхуягийн сонгуулийн сурталчилгааны мөнгийг өгсөн. 2016 онд Ардчилсан намаас УИХ-д Д.Алтанхуягийг нэр дэвшихэд бүх мөнгийг өгсөн. Мөн сонгуулийн дараа Д.Алтанхуягийг Орхон аймгийн АН-ын дарга болоход шаардлагатай мөнгийг нь өгсөн. Энэ бүх өгсөн мөнгийг нь тооцоод үзэхээр 8,2 тэрбум төгрөгийг өгсөн. Д.Алтанхуяг 2017 онд Орхон аймгийн АН-ын дарга болсон. Ингээд бид бүхэн жилийн өмнөөс хууль хяналтын байгууллагад хандаад явж байна. Д.Алтанхуягийн байгуулсан “Зэс Эрдэнийн хувь” компанийн гаргасан хуурамч хувьцааг цагдаагийн байгууллагаас шалгах ажиллагаа явуулж, Орхон аймгийн прокуроос Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэх хязгаарлалт тавьсан. Харьяаллын дагуу энэ асуудлыг Орхон аймагт шийдвэрлэх ёстой атал Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд авч хэлэлцсэн. Бидэнд зарлан дуудах өгөөгүй. Онцгой ажиллагааны журмаар гэсэн заалтаар шүүх хурлыг явуулж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. Цаашид ч гэсэн бид хууль шүүхийн байгууллагад хандах болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
монгол
Буудчихаач.
2018/10/04 202.126.89.190
Гана
Нэг юмыг ердөө ойлгохгүй юм.Яагаад ардчилсан нам энд тэндэхийн эрээвэр хураавар хог новш,намдаа гологдогсод,гомдогсод,урвагч шарвагч,эрүүгийн элементүүдийг аваад байдаг юм бол.Намын нэр будаа
2018/10/04 203.91.115.46
Зочин
Altanhuyag gedeg luivarching Ardchilsan nam Eronhiilogch nar yagaad demjeed bainaa iim olon hvnii mungo haa yavna vildver barih yasan Ene metiin luivarchid AN-d zundoo baigaa shvv
2018/10/04 150.129.142.134
,
и
2018/10/04 202.126.89.220
Lhkagva
Oundari duugee elchin said bolgoh gej baisan yaagaad zaluu Hun Iim archaagui zuil hiij uuniig hen geej demjdeg um be hiisen bol Nugel bolno yaanaa
2018/10/04 66.181.179.198
!!!!!!!
Ц.Элбэгдорж, П.Цагаан гэх хоёр луйварчин хулгайчийг баривчлаач ээ!!!!!
2018/10/04 223.104.15.122