МАХН-ын дарга Н.Энхбаярын Шадар сайдад томилж болох эсэх талаарх Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас явуулсан албан бичигт АТГ албан ёсоор хариу өгсөн. Тодруулбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн ХЭГ/220 тоот бичгээр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн Шадар сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Н.Энхбаярын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасны дагуу хянан үзээд, хариуг нь ийнхүү явуулахад АТГ-аас Н.Энхбаярыг Шадар сайдад томилж болохгүй гэсэн хариуг өгсөн. Тэгвэл энэ талаар Хууль зүйн сайд Б.Дорлигжав ямар байр суурьтай байгаа талаар сэтгүүлчид Сайдын цаг уулзалтын үеэр асуухад “Яг тийм зүйл ангиар төчнөөн жилээр шийтгэгдээд, түүнээс нь хуулийн дагуу тэдийг нь хасаад, үлдсэнийг нь ялтайд тооцоод гэх зэргээр тайлбарлахдаа тухайн хүний хавтаст хэргийг үзэж байж л тайлбарлах боломжтой. Би Н.Энхбаярын хавтаст хэрэгтэй танилцаагүй. Тиймээс хэлж мэдэхгүй байна” гэсэн байна.
Б.Дорлигжав: Би Н.Энхбаярын хавтаст хэрэгтэй танилцаагүй
2016-02-18 18:46:00