Эмэгтэйчүүдийг удаа дарааллан хүчирхийлж, бичлэг хийдэг байсан байж болзошгүй бүлэг этгээдүүдийг илрүүлжээ. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодрууллаа.
-Охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлж бичлэг хийсэн байж болзошгүй этгээдүүдийг илрүүлсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Цахим орчинд энэ сарын 02-ны өдөр эмэгтэйчүүдийг хүчирхийлж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байгаа бичлэг олон нийтэд тарсан. Уг бичлэгийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас ажиллагаа зохион байгуулж уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй бүлэг этгээдийг илрүүлэн баривчилсан.
Шалгалтын явцад этгээд урд нь 6 удаагийн ял шийтгэл эдэлж байсан нь тогтоогдсон. “Т” гэгч нь 2018 оны 05 дугаар сард 1999 онд төрсөн Н, Ц нарыг бусадтай бүлэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, хохирогч эмэгтэйчүүдийг дарамтлаж, тохуурхан даажигнаж буй үйлдлээ видео бичлэг хийсэн.
Энэ бичлэг нь олон нийтийн сүлжээнд тавигдсаны дагуу бид шалгалт зохион байгуулж олж илрүүллээ.
-Дээрх гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдүүдэд хуулийн ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Хэргийг одоогооор шалгаж байна. Дээрх бүлэг этгээдэд Эрүүгийн хуулийн 12.2, 12.3-т зааснаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Эдгээр бүлэг этгээд эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж дарамталдаг, хувийн мэдээлэл, эмзэг байдлыг далимдуулан өөрийн эрхшээлдээ оруулан биеийг нь үнэлүүлэх. Хүн худалдаалах гэмт хэргийн золиос болгох, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ нь хохироох, нэр төрийг нь гутаах зэргээр эрсдэлд оруулж болзошгүй.Энэ төрлийн гэи энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд тэр даруй цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж байхыг анхааруулж байна.
-"Санхүү өгнө авна" нэртэй 35 мянган гишүүнтэй фэйсбүүк группын үйл ажиллагааг зогсоосон гэсэн?
-Манай ЦЕГ-ы Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба Фэйсбүүк компанитай хийж буй хамтын ажиллагааны хүрээнд садар самуун агууламжтай мэдээлэл солилцдог "Санхүү өгнө авна" нэртэй 35 мянган гишүүнтэй фэйсбүүк группын үйл ажиллагааг хаагаад байна.
Д.Болор