8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-10-04 09:50:33

Хонь - (3/21-4/19) 

Зөн билгээ дагаж шийдвэр гарга, ажлаа төлөвлө. Гэрээ хэлцэл хийх, чухал бичиг бариадтад гарын үсэг зурахад сайн. Үдээс хойш бусдад үнэлэгдэх таны үнэлэмж эрс өснө. Хамтран ажиллах санал ирвэл хүлээж ав. 

Үхэр - (4/20-5/20) 

Өөрийгөө хөгжүүлэх оролдлого бүхэн амжилтад хүргэнэ. Тиймээс мэдлэг чадвараа дээшлүүл, спортоор хичээллүүл. Хэн нэгэнтэй эвлэрэх, харьцаагаа сэргээх шаардлагатай бол өнөөдөр амжуул. Сэтгэлээ ариусган тарни тоолж, бясалгал хийвэл тавилангаа өөрчилж чадна. 

Ихэр - (5/21-6/21) 

Төсөл төлөвлөгөөгөө бүтээлчээр хэрэгжүүлэх өдөр. Танд олон зүйлийг хялбархан хийчих боломжтой байна. Гэхдээ амжилтандаа ташуурах, бусдыг муучлах, хий хоосон амлалт өгөхөөс зайлсхий. 

Мэлхий - (6/22-7/22) 

Ухаарлын өдөр. Та ямар нэгэн юмыг ойлгож ухаж авна. Шинээр ажил үйлс эхлүүлэх, замд гарахад сайн. Гэрээ хэлцэл амжилттай хэрэгжинэ. Юмны учрыг олохыг хичээдэг хүн амжилтад хүрнэ. Санхүүгийн асуудал нааштай шийдэгдэнэ. 

Арслан - (7/23-8/22) 

Идэвхитэй байх өдөр. Хэрвээ та бүгдийг сайтар тооцсон бол шинэ ажил алба бүтэмжтэй. Биеэ эрүүлжүүлэхийг хүсвэл спортоор хичээллэ. Санхүүгийн байдал сайжирна.

Охин - (8/23-9/22) 

Эрч хүч, дур булаам чанараа дэмий зүйлд зарцуулахаас зайлсхий. Таатай боломж тохиох тул алдалгүй ашиглаарай. Бусдын дэмжлэгийг авч чадна. Гэхдээ үр дүн ямар байх нь таны харилцаанаас шууд хамаарна. Тиймээс бусдаас тусыг эрвэл илэн далангүй байгаарай. Хайртай хүн тань анхаарал халамж шаардана. 

Жинлүүр - (9/23-10/22) 

Бүтээлч үйл ажиллагааны өдөр. Арга эв нь олдохгүй байсан ажлыг ч хялбар хийнэ. Шинэ эд зүйл, хувцас худапдаж авбал удаан эдлэгдэнэ. Хайр дурлалд ээлтэй, сэтгэлдээ тээж явдаг хүнтэйгээ уулз. Замд гарахад сайн. 

Хилэнц - (10/23-11/21) 

Хоёрдмол мөн чанартай өдөр тул ажил төрлөө цэгцлэн хийж байгаагаа дуусгах нь зүйтэй. Өр төлбөрөө барагдуулах, андгай тангаргаа биелүүлэх, алдаа дутагдлаа засах, хэрэгцээгүй бүхнээс салахад ээлтэй сайн. 

Нум - (11/22-12/21) 

Санаачлагатай байх өдөр. Үдээс өмнө амжиж чухал, том ажлынхаа эхлэлийг тавигтун. Учир нь үдээс хойшхи үйл ажиллагаа ямар үр дүнтэй байхыг таамаглахыг аргагүй юм. Хэрүүл маргаанд бүү оролц. 

Матар - (12/22-1/19) 

Гэнэтийн үйл явдлаар дүүрэн өдөр. Өдрийн эхний хагасыг биеэ чийрэгжүүлэхэд зориулбал үр дүнтэй. Өвдөөд үнэтэй эм тарианд мөнгөө үрсэнээс өвдөхөөс сэргийлэх нь хамаагүй бага зардалтай. Харин үдээс хойш хайртай хүн тань гайхашруулна. Хэрвээ та хоёр харилцан буулт хийхгүй бол хэрүүл тэмцэл нүүрлэнэ. 

Бумба - (1/20-2/18) 

Хүнд өдөр тул сэтгэл санаагаа түвшин байлга. Хэрвээ танд шийдвэрлэж чадахгүй хүнд асуудал байгаа бол шийдвэрлэх арга зам заавал олдоно. Залхуурахаас зайлсхий. Хоол хүнсэндээ анхаарахгүй бол хордлого авах магадлалтай. Үдшийг гэр бүлдээ өнгөрөө. Өчүүхэн зүйлд уурлан бухимдах, хэрүүл маргаан хийхээс зайлсхий. 

Загас - (2/19-3/20) 

Дотно харьцаа шалгуурт өртөнө. Бусадтай ойлголцоход амаргүй байх бололтой Амраг тань үндэслэлгүй хардаж болзошгүй. Уурлахыг урьтал болголгүй учир зүйгээ олохыг хичээ. Хэн нэгэнтэй эв эвдэрсэн оол эвлэрэх оролдлого хийхдээ ер бусын сонин аргаар оролдоод үз. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment